Wednesday, December 7, 2016

Урангоо ирж Тайпей дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрыг "шалгах" боломж олдсон нь

За уур ч юмуу, гутрал ч юмуу төрөөд байна оо.

Урд шөнө Урангоо Тайчунаас ирсэн юм. Гадаад пасспортоо сунгуулах, сунгуулсны дараа хийх "нууц" ажил, бас хамгийн чухал нь надтай уулзах гэдэг ажлуудтай ирсэн юмоо.

Тэгээд яахав, шөнө ирсэн болохоор өрөөнийхийгөө сэрээчихвий гэж шивэгнэсээр байгаад, чалчсаар байгаад бараг өглөө болгож байгаа юм. Өглөө босоод, цайгаа уугаад, нүүрээ будаад (хаха, цаг их орсон супер будалт хийгээд :P,) бараг шинэ жилд орчихмоор болоод нэг юм гарч байгаа юм кк.

За тэгээд гол ажил гадаад пасспорт сунгуулах байсан болохоор Тайпей дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар луу явав оо. Энэ газар бол Тайваньд Монгол улсыг албан ёсоор төлөөлж байгаа газар. Гадаад харилцааны асуудлуудаас болоод элчин сайдын яам гэдэг нэргүй ч гэлээ Тайваньд байгаа Монголчуудын хувьд эх орныг нь төлөөлж байгаа, асуудал тулгарахад хамгийн түрүүнд хандах газар нь. Албан байр нь Тайпейгийн төвд, алдарт 101-ийн хажууд, Дэлхийн худалдааны төвийн байрны 11 давхарт байдаг юм байна.

Бид хоёр 12 дөхөж байхад очсоон. Цайны цаг болж байгааг мэдэж байсан л даа.Гэхдээ арай ч цайндаа гарчихааргүй байхад очсон юм. Тэгээд орлоо, нэг нас тогтсон эгч байна. Бид хоёр мэндлээд ирсэн учраа хэллээ. Тэгсэн чинь, "Энд суудаг манай хүн ажилтай, түрүүнд гараад явсан." гэж байна. "Хэзээ ирэх бол" гэсэн чинь "Мэдэхгүй, тэгээд ч одоо цайны цаг болж байна" гэв. Тэгэхээр нь "Цайны цаг хэзээ дуусах уу, бид хоёр 1 гээд ирж болох уу?" гэсэн чинь "Цайны цаг 2-т дуусна" гэж байна. (Гэдгээс тэдний цайны цаг 13-14 цаг гэсэн үг
Тэгээд бид хоёр асуулаа, "2 гээд ирвэл танай ажилтан ирсэн байх болов уу, бид хоёр яг хэдэд ирвэл болох уу" гэлээ, тэгтэл "Мэдэхгүй" гэсэн.
Сунгуулсан пасспортоо аваад бид хоёр өөр тийшээ явах байсан болохоор, дахиад асуулаа "Гадаад пасспорт сургуулахад аль хир хугацаа зарцуулах бол, удах уу" гэсэн чинь бас "мэдэхгүй, манай энд суудаг хүн мэднэ" гэсэн. ккк. My goodness, мэдэхгүй бол гэртээ хариач ээ, тэнд юу хийж байгаа юм бэ. Минийхээр бол тэр жижиг газар үндсэн хэдэн чиг үүрэгтэй байгаа, бас нэгнийхээ юу хийдгийг мэдэхээргүй том, олон хүнтэй компани биш шүү дээ. 

За тэгээд бид хоёр, хоол олж идлээ, дэлгүүр хэслээ, найдвартайгаар нь "2 өнгөрөөгөөд л очьё" гэж ярилаа. Тэнэлээ, зугааллаа, хоёр боллоо, очлоо.

Азаар "тэнд суудаг хүн" нь байна. Учраа хэллээ. Тэгсэн чинь тамга байхгүй, дарга аваад хаашаа хаашаа явсан, бла бла бла. Дарга дөнгөж сая гарсан, ирэхээсээ өмнө утсаар хэлэхгүй яасан юм. Тамгаа аваад үлдэх байсан бла бла бла. 

Бид хоёр хэллээ, өглөө ирсэн, байхгүй байсан, 2 өнгөрөөж ир гэхээр нь ирж байгаа, бас Тайчунаас ирсэн, одоо буцах гэж байгаа, бас пасспортоо 5 дахиас өмнө сургуульдаа ингэнэ тэгнэ гээд л "зовлон"-гоо ярьлаа. Өөдөөс бас зовлон, шалтаг тоочлоо. Хоёр даргатай, нэг нь гарын үсэг зурч, нөгөөх нь тамгалдаг л гэнэ, их ажилтай энүүгээр тэнүүгээр явна л гэнэ. Тэгээд би ирэх нэг дэхь өдөр, даргыг нь ирэхээр, найзынхаа пасспортыг аваад очихоор боллоо. Инээдтэй юм оо, өнөөдөр уул нь Лхагва гараг, долоо хоног дөнгөж дундаа орж байхад, тэр байгууллагын даргыг хүлээгээд ирэх 7 хоног хүргэх ёстой болов. Яг л Монголд ажил хөөцөлдөж байгаа шиг, Монголчууд тэрэндээ дасчихсан байдаг шиг :( :( :(

Бид нар л Монгол гэсэн шиг байхаа болиоч, Өөрсдөө гадаадад амьдарч байж, энэ улсад байгаа үйлчилгээ, хүмүүс, байдал, нөхцөл, ажил, харилцаа ямар байгааг мэдэж байж, ялгааг харж байж, яагаад бусдын сайнаас суралцахгүй бахь байдгаараа, "Монголоороо" байгаад байдаг юм бэ. Өсөж, хөгжиж, өөрчлөгдөж болдоггүй, ямар өрөвдмөөр юм бэ. Бодохоос гутараад байх юм аа. 

Тэгээд бодлоо л доо, энэ байгууллага ер нь ямар үүрэг чиглэлтэй юм бол, энд байгаа хүмүүс юу хийдэг юм бол. Үндсэн үүрэгт нь пасспорт сунгах гэж ер нь байдаг юм болов уу, орон тоо нь хэд юм бол, ажилчдынх нь ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт гэж юу байдаг бол, ямар цалин авдаг бол, орон байр гээд энд амьдрах зардлуудыг хэн төлдөг бол гээд л. Тэгээд хайж үзлээ л дээ. Хэдэн хууль байдаг л юм байна. Тэнд нь 

7.1.5. хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах;
7.1.6. Консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөх;

ийм заалтууд байдаг л юм байна. Бас цалин хөлс, бүгдийг нь Монгол улс төлдөг л юм байна.

Тэгээд мэдэхгүй ээ, зүгээр л сонин санагдаад, эгдүү төрүүлээд байгаа юм нь хүмүүс өөрсдийнхөө жижигхээн хүрээнд амьдраад, тэрнээсээ гадуурх амьдралыг харахгүй, харлаа ч тоохгүй, илүү дээр болгож болохоор байхад хийхгүй байгаа нь таалагдахгүй байна. 



Т. Энхбаяр
2016.12.07

Tuesday, November 29, 2016

Монголд болон Тайваньд мастерт сурахын ялгаа

Ойрын мянган жил юм бичсэнгүй ээ. Өнгөрсөн өвлийн амралтынхаа талаар бичнэ гээд орхисон баахан драфттай болчихсон байна. Бараг жил боллоо. Ойрын үед бичихийг хичээнэ ээ.

Гэнэт бодлоо л доо. Би Тайваньд ер нь хуучраад байх шиг байнаа :P , ялгаатай байдлуудыг анзаарсан хирнээ аан өөр юм байна гээд л өөрөө харчихаад бусадтай хуваалцахгүй орхиод байсан байна.

Энэ удаа Монголд мастерт сурах, Тайваньд сурахын ялгааг өөрийнхөө олж харснаар бичье гэж бодлоо.

Эхлээд сургуулийнхаа талаар хэлье, манай сургуулийн нэр National Taiwan Normal University. Би энэ сургуулийн College of International Studies and Social Science, Graduate Institute of International Human Resource Development гэсэн хөтөлбөрт сурдаг. Манай тэнхимийн хичээл бүгд англи хэл дээр ордог. Бүрэн англи хэл дээрх хөтөлбөр. Ер нь бол би Master of Business Administration (MBA) гэсэн зэрэгтэй төгсөнө. Гэхдээ хүний нөөцийн хөгжил тал руу мэргэшиж байгаа.

Профессорууд маань ихэнх нь Америкт PhD хийсэн хүмүүс, гэхдээ Тайваньд төгссөн нэг профессор бас бий. Тэгээд анзаарч байхад ер нь Америк маягаар хичээлээ болон сургалтаа явуулахыг хичээдэг. Америкт яг ямар байдгийг би мэдэхгүй л дээ, гэхдээ Америкийн боловсролын систем, сургалтын талаар уншиж, сонсож дуулсантайгаа харьцуулахад л америк маягаар хичээлээ явуулахыг хичээдэг юм байна гэж харсан.

Сургалтын орчин:
Тэнгэр газар шиг ялгаатай. Үнэхээр ялгаатай. Энд бол хичээлийн нэг танхим иж бүрэн, төрөл бүрийн самбар, боард, компьютер, индэр, прожектор, микрофон, чанга яригч гээд бүгд бий. Тэгээд тэнхимд маань хичээлийн хэрэгсэл, бичгийн хэрэгсэл иж бүрнээрээ, өнгө өнгө, төрөл төрөл, жижиг том, гээд л, хичээлд хэрэглэж болох бүх зүйл байгаа. Оюутнууд багш нар бүгд ашиглаж болно. Хичээлийн хэрэглэл гэдэгт албаны том жижиг дугтуйнаас эхлээд, тодруулагч, хайч, скоч, гээд "хүний хэрэгцээ цөм бүрэн". Яахав, мөнгөтэй, хамгамж сайтай.

Тэгтэл манайд ямар билээ. Хичээл орох гэж нэг прожектор тэвэрчихээд л хоосон анги, булангийн навсархай өрөө хайж хичээл ордог ш дээ :( (муухай сонсогдож байгаа ч харамсалтай нь үнэн). Хөөрхий багш нар тэнхимийн нэг лаптоп, прожектор, уртасгагч, цэнэглэгч залгуур гээд л олон юм чирж ирээд л хичээлээ ордог. Ганц нэг хурлын танхимыг эс тооцвол ер нь хаа ч ялгаагүй байгаа доо.

Тэгээд ер нь мөнгөтэй, мөнгөгүйн ялгаа байх шиг байгаа юм. Энд Анагаахын сургуульд сурч байгаа хүмүүстэй уулзахаар бас л суралцах орчны ялгаа асар их байгааг хэлж байна билээ. Лаборатори, тоног төхөөрөмж нь "тасархай" гэсээн. Зүгээр нэг захын хувийн сургууль гэхэд л Монголд байхгүй лаб-тай гэсэн. Дээрээс нь Монголын анагаахын салбар төнөг төхөөрөмжийнхөө хувьд 20 гаруй жилээр хоцорч яваа гэж байна лээ. Хэрвээ тоног төхөөрөмж, материал хангамж сайтай бол монгол эмч нар "будаа болгохоор" байна гэсэн.

Ер нь тэгээд суралцах бүх боломжоор хангасан гэж хэлж болно доо. Гэхдээ хүн аймаар шуналтай зэвүүн байдгыг би өөр дээрээ анзаараад байгаа хаха.Яаж гэхээр өөр сургууль дээр хичээл үзсэн чинь манай сургуулиас илүү гоё, орчин үеийн. Бүх хана мана нь самбар шиг, дээр нь бичиж болдог, тэгээд олон дэлгэц нтртэй хаха. Тэгэхээр нь бас харьцуулаад, манай сургуулийн танхим миа юм байна гэж бодоод байгаа ш дээ хаха.
Бас зөвхөн анги танхим ч биш, номын сан, спорт талбай, заал танхим гэх мэт. Бүр мэдээллийн сан, судалгааны материал хайж унших зэрэгт бол бас л харьцуулашгүй. Зүгээр нэг захын сургуулийн спорт заал нь манай "Буянт- Ухаа спорт цогцолбор" юм уу. Тэрнээс ч том юм уу.






Удирдагчаа сонгох:
Монголд мастерт сурахад бол эхний жил заавал үзэх хичээлүүдээ үзээд хоёр дахь жилийн эхээр удирдагчаа сонгодог шиг санаж байна. (Бараг мартчихсан байна ш дээ :P)
Энд бол шууд хоёр дахь семестер эхлэнгүүт сонгодог. Багш нараа сайн мэдэхгүй, хичээл яаж зааж байгаа, хүмүүстэй, оюутнуудтай хэрхэн харьцаж байгаагаас нь л багшаа хальт дүгнэнэ үү гэхээс, сайн мэдэж амжаагүй, судалгааны чиглэл, диплом удирдах арга барилыг нь сайн мэдэж амжаагүй байхад сонго гэдэг нь жаахан төвөгтэй гэх үү, тийм ч зөв санагдаагүй. Тэгээд л дээд курсынхнаасаа сураг сонсож байгаад л, хүмүүсийн дүгнэлт дээр үндэслээд удирдагчаа сонгоно. Багш нартайгаа уулзаж, өөрийнхөө сонирхож буй сэдвийн талаар ярилцаж болно л доо. Гэхдээ дөнгөж шинээр ирээд байгаа хүмүүсийн хувьд энэ тал дээр анхаарал тавих болоогүй, бэлтгэлгүй байдаг болохоор бараг уулздаггүй юм шиг харагдсан. Гэхдээ Тайвань оюутнууд яасныг сайн мэдэхгүй ч, манай гадаад оюутнууд бол бараг уулзаагүй дээ багш нартай ккк.

Миний хувьд хичээлээ их сонирхолтой заадаг нэг л профессортой уулзсан, сонирхож байгаа сэдвүүдийнхээ талаар жаахан ярилцсан. Тэгээд тэр профессороо сонгочихсон :) Сонгосон ч гэж сонгогдсон. Энд бид нар багш нараа сонгох судалгаа бөглөдөг, хамгийн их сонгомоор байгаа багшаа 1 дугаарт, дараагийн сонголтоо 2 дугаарт гэх мэтээр багш нараа эрэмбэлээд тэнхимд өгнө. Тэгээд тэрийг харж байгаад багш нар оюутнуудаа сонгодог.

Харин Монголд бол сэдвийн хэлэлцүүлэг билүү, удирдагч томилох хурал болдог. Тэр хурлаар миний сонирхож байгаа сэдвийг харж байгаад, тухайн чиглэлээр судалгаа хийдэг, удирдах боломжтой багшийг бараг томилдог. Гэхдээ саналаа өгөх, өөрийнхөө сонголтыг хамгаалах эрхтэй. Үгүй ээ би энэ багшийг л сонгомоор байна гэж хэлэх боломжтой ккк. Ер нь бол тэр хурлаас өмнө аль хэдийн дуртай багшаа олоод уулзаад, таныг сонгомоор байна гэж ярилцаад бараг ордог л доо. Гэхдээ сонголгүй ороод шууд томилогдсон багшаараа удирдуулдаг хүмүүс ч бас байдаг. (Манай сэтгэл судлалын тэнхимийнхний  хувьд хэн багшид аль оюутан тохирохыг сэтгэл судлаач хүмүүс болохоор бараг анзаарч мэдээд, тохируулчихдаг юм шиг санагдсан хаха. Дараа нь л, бид нар (ангийнхан) ярьж байхад, "тэр багшийг сонгоогүй байсан бол би төгсөхгүй байх байсан" гэх мэт яриа болоод, их тохирсон багш шавийн "нийлэмж" байсныг дүгнэж ярилцсан юм даг :P)

Сэдвийн хамгаалалт:
Тайваньд бол сэдвийн хамгаалалт (proposal defense), жинхэнэ хамгаалалт (final defense) л болдог. Хоёр удаа л хэлэлцүүлгээр орно гэсэн үг. Харин Монголд сэдвийн хамгаалалт, жинхэнэ хамгаалалтаас гадна, энэ хоёрын голоор явцын хамгаалалтууд болдог, хэд хэдэн удаа.

Энд бол хоёр дахь семестер гэхэд л удирлдагчтай болчихдог. Тэгээд удирдагч багш нар өөр өөрсдийнхөө арга барилаар хүмүүсээ чиглүүлээд явна. Манай багшийн хувьд бид нарт судалгаа хийх, тесис бичих талаар сургалт ороод явж байгаа. Тэгээд энэ жил буюу хоёр дахь жил эхлэнгүүд сэдвээ сонгоод, судалгааныхаа бүтцийг гаргаад (research framework) диплом дээрээ ажиллаад эхлэж байгаа. 12 сард сэдвийн хамгаалалтанд орох ёстой. Энэ хамгаалалтанд ороход Introduction, Literature Review, Methodology гэсэн эхний гурван бүлэг бичигдсэн байх ёстой.
Сэдвийн хамгаалалтанд committee member гээд хоёр хүн байна. Энэ хоёр хүн манай тэнхимын профессор байж болно, эсвэл гаднаас, өөр сургуулийн профессор байж болно. Тухайн оюутны судалгааны ажилтай холбоотой чиглэлээр судалгаагаа хийдэг профессор байх ёстой. Энэ нь ёстой амар, цөөн хүнтэй, сайхан санагдсан. Бас ямар профессорыг "хамгаалуулах зөвлөл"-д оруулмаар байгаа саналаа бас гаргаж болно. Өөртөө таалагддаг, найс (nice) профессор сонгож болно. Тийм болохоор бүр амар. Диплом удирдагч, оюутан, тэгээд хоёр профессор тэгээд тухайн хамгаалалтыг үзэхээр, ашиглахаар ирсэн хүмүүс байж болно. Үзэхээр ирсэн хүмүүс гэдэгт 1-р курсын оюутнууд болон тухайн хамгаалж байгаа оюутны найзууд байж болно. Манай тэнхимын хувьд 1-р курсын оюутнууд хамгийн багадаа нэг Proposal defense, нэг Final defense-д суусан байх ёстой байдаг. Өнгөрсөн жил би 2 proposal, 2 final defense-д сууж үзсэн.  Тийм болохоор хамгаалалтын талаарх хэсгүүдийг би өнгөрсөн жилийн ажиглалтынхаа хүрээнд бичиж байна. Бусдаар би өөрөө ямарч хамгаалалт хийгээгүй байгаа. Удахгүй хийнэ :)

Харин Монголд бол тэнхимийн бүх багш нар сууна. Тэгээд бусад оюутнууд сууж болно. Бүх багш нар санаа оноогоо хэлээд явна. Бүх багш нар суухын төвөгтэй талыг бүүр доор бичих болно :P (Уучлаарай багш нараа, хэрвээ уншиж байвал).

Явцын хэлэлцүүлэг:

Энд Тайваньд бол явцийн хэлэлцүүлэг гэж байхгүй. Хэрвээ би сэдвийн хамгаалалтандаа амжилттай орчихсон бол тухайн чиглэлээрээ үргэлжлүүлээд удирдагч багштайгаа ажиллаад явна.

Монголд бол  хэд хэдэн удаа явцын хэлэлцүүлэг болно. Хэн юу хийж байна, яаж хийж байна, засах сайжруулах юу байна гэх мэтээр багш нар санал шүүмжээ хэлээд явдаг. Энэ нь уул нь зөв, дээрээс нь ашигтай ч, тухайн мөчүүдэд бол оюутнуудыг айлгаад, сэтгэл санаа хямраагаад байдаг талтай :P. Би нар лав айгаад сандраад байдаг байсан. Гэхдээ ингээд өнгөрсөн хойно нь бодохоор, айгаад байх зүйл байхгүй санагдсан. Хийж байгаа ажил маань хэрвээ буруу бол тэр дор нь засах боломжтой, залруулах хугацаатай гэсэн үг. Тийм болохоор хэлэлцүүлэгт ороход зовоод байх юм юу ч байхгүй юм байна лээ. Олон сайн шүүмж, ажлаа сайжруулах хэрэгтэй санаа олж авна. Гэхдээ нөгөө талд нэг төвөгтэй зүйл нь, олон багш нар суугаад, зарим нь ажлыг чинь сайн ойлгож уншаагүй, хараагүй хирнээ, өөр өөрийнхөө бодлоор шүүмжээ хэлээд байдаг. Тэр болгоныг нь авах хэцүү, бас шууд хаях хэцүү. Хаялаа гэхэд дараагийн хэлэлцүүлэг дээр "би өнгөрсөн удаа чамд тэгж хэлсэн, тэрийг яасан" гээд асуугдах магадлалтай учраас, хэн багш юу хэлсэн, тэрийг сайн анзаараад, дараагийн удаа асуултанд нь тохирох, эелдэг, дипломат маягын хариулт бэлдэх хэрэгтэй байдаг.

Жинхэнэ хамгаалалт:

Тайваньд жинхэнэ хамгаалалт сэдвийн хамгаалалтанд байсан хоёр committee member ирнэ. Тухайн оюутны сэдвийн хамгаалалт ямар байсныг мэдэх болохоор, тэр үеэр хэлсэн шүүмжүүд болон хийсэн ажлыг нь харна. Тэгээд оюутан ажлаа танилцуулсны дараа нууц хурал хийгээд тэнцэх эсэхийг нь шийднэ.

Харин Монголд тэнхимийн бүх багш нар ирнэ. Бас гаднаас салбарын шилдэг профессоруудыг урина. Тэгээд хэдэн хүн төгсөх гэж байна, бүх хүн нэрсийн дарааллаараа орно. Бүтэн өдрийн ажил болно кк. Тэгээд нэг нэгээрээ орж ажлаа яриад, хэвлэсэн ажлыг тань багш нар үзээд, хийсэн ажлын чинь талаар асуулт асууна, шүүмжлэнэ.
Тэгээд бүх хүн орж дууссаны дараа оюутан тус бүрийн оноог нэгтгээд, нийтэд нь танилцуулна.

Заа одоо олон багш нар байхын сул талыг бичнэ ээ.
Олон багш нар байхын нэг сул тал нь өөрийнхөө оюутныг хамгаалах болон бусдын оюутныг challenge хийх. Профессорууд ч гэсэн хүн учраас, бас нэг байгууллагад ажиллаж байгаа хамт олон учраас, тэр дотор бас бүлэг, пракц бий. Судалгааны үзэл баримтлал нь ялгаатай байх гэх мэтээс болоод бие биендээ таагүй ханддаг ч хүмүүс бий. Тиймээс заримдаа тэр хандлагаа оюутнууд дээр гаргах тохиолдол байдаг. Жишээ нь би А багшийн оюутан. Харин Б багш манай А багшид таагүй ханддаг бол хамгаалалтын үеэр Б багш надаас их асуух, намайг шалгах, их шүүмжлэх гэх мэт хандлага гаргаж болно. Шүүмжлэх, асуух гэх мэт нь уул нь байх ёстой зүйл боловч арай ихдүүдээд байгаа нь мэдээж анзаарагдана. хүмүүст.
Бас эрх мэдэл, нөлөөллийн асуудал байгаа. Тэр бүлэг профессорууд дунд хэн хамгийн нөлөөтэй, эрх мэдэлтэй байна, тэр багшийн оюутан арай бага асуудалтайгаар төгсөх гэх мэт.

Гэхдээ энэ зөвхөн Монголд биш л дээ. Энд ч гэсэн нэг нэгэндээ таагүй ханддаг, судалгааны арга барил нь зөрөөтэй багш нар бий. Их тод харуулахгүй ч анзаарагддаг аа.  Академик ертөнцөд өрнөдөг тэмцлийн талаар бас нэг жишээ сонсож байсан юм байна. МУИС-ын нэг багш судалгааны семинарын үеэр ярьж байсан санагдаж байна. Тэр багш Оксфорд төгссөн. Тэгээд төгсөх үеэр нь нэг Солонгос залуу амиа хорлочихсон тохиолдол гарсан гэсэн. Тэр юунаас болсон гэхээр тэр солонгос залуу PhD зэргээ хамгаалаад, яг төгсөхийн даваан дээр нэг профессор хийсэн ажлыг нь хайр найргүй шүүмжлээд, няцаасан юм байна. Тэгээд тэр дарамтыг давж чадалгүй амиа хорлочихсон. Тэгтэл тэр шүүмжилдэг профессор өөрийнх нь удирдагч багшийн өрсөлдөгч, өрсөлдөгч гэхэд хаашаа юм, судалгааны үзэл баримтлал нь зөрөөтэй тийм хүмүүс л байсан байгаа юм.

Тиймээс диплом бичиж байгаа, зэрэг горилож байгаа хүмүүс иймэрхүү шүүмж болон дайралтанд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой юм шиг байна лээ.

За ингээд миний энэ удаагийн бичлэг үүгээр өндөрлөж байна. Мөн энэ бичсэн зүйл маань зөвхөн МУИС болон Тайваний NTNU -ийн жишээ, миний сурч байгаа болон сурч төгссөн цаг хугацаанд хамааралтай, бас зөвхөн миний л дүгнэлт учраас авахыг нь аваад хаяхыг нь хаяарай.

Бид хэд дипломоо дөнгөж хамгаалчихаад байж байгаа нь
Их ядарчээ, одоо харсан чинь

Сайхан хүүхнүүдтэйгээ :D

Гэнэт зураг харсан чинь дараагийн бичих сэдвийн санаа олчихлоо. "Эгч нартай хамт суралцах нь" :P Их хөгжилтэй байна байх аа.



Т. Энхбаяр
2016.11.29
Тайпей, Тайвань


Monday, October 17, 2016

Илан руу аялсан жаргалтай өдрүүд

Сая нэг мундаг залуугийн блог уншаад тэмдэглэл бичих сэдэл төрчихлөө. Би чинь бичээгүй олон зүйл толгойдоо хадгалаад л яваад байгаа хүн шүү дээ :P Гэхдээ шинэ соргог байгаа дээрээ энэ амралтын өдрийн зугаалгынхаа талаар бичнэ ээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тайваний арлын зүүн эрэг, тэр дундаа зүүн хойд эрэгт байрлах Илан (Yilan) руу яваад ирлээ.

Өнгөрсөн жил Тайваньд ирэхдээ л аялах, бүх гоё газруудыг нь үзэх бодолтой, төлөвлөгөөтэй ирсэн хөөн би, кк. Тэрийгээ ч чадах хэмжээндээ хэрэгжүүлээд Тайванийг бараг тойрчихсоон. Өнгөрсөн жил би Тайпейгийн, болон Тайпей орчмын очихыг хүсэж байсан газрууддаа очсон. Бас Miaoli, Taichung, Tainan, Kaohsiung, Taitung, Green Island, Hualien яваад үзчихсэн. Тэгээд ер нь Yilan үлдээд байсан юм. Гэхдээ очих ёстой газрууд бас бий, хамгийн их очмоор байгаа нь Alishan байна, эхний ээлжинд.

За тэгээд, зуны амралтаас ирэнгүүтээ хэсэг хугацаанд "амарч" байгаад, нэг газар руу явж үзчихээд, хичээлдээ анхаарна гэж бодож байсан юм аа кк. Шууд хичээл биш, амралт, аялал бас хэрэгтэй гэж байгаа :P

Нэг хоёр хоноод гоё газар үзээд ирэх талаар байж, судлаж уншаад, ер нь Илан явья гээд бодчихсон байсан юм оо. Тэгээд Yilan-д болох Host family program-ийн талаар олж мэдээд, бүртгүүлээд, тэрний үр дүнг бас хүлээгээд, хүлээх хоорондоо явчих гээд л явчих гээд л байсан боловч хүлээсэн нь оносон байна лээ. Ингээд "Чинбат ахын охин" Заяа бид хоёр 2016 оны 10 сарын 15 ны өглөө эртлэн аялалдаа гарсан бөлгөө. Host family program-д оролцож Yilan-ий Luodong-д очиж Host family-тэй болж тодорхой хөтөлбөрийн дагуу нэг өдрийн арга хэмжээнд оролцох, тэгээд нэг хоноод маргааш нь аялах гэсэн төлөвлөгөөтэй. Гэхдээ яг тэнд энд очино гэх аялалын төлөвлөгөө байхгүй, бүүр хостел, хонох газар ч захиалаагүй, аль боломжтой, гоё газруудад очих, тэгээд өөрсдийнхөө дураар, хүслээр тухай бүрт нь шийдвэр гаргаад адал явдалтай явна гэсэн л санаа зорилготой хаха.

Ингээд Заяа бид хоёр Тайпейгаас автобусаар 8 өнгөрч байхад гараад, Luodong-д 9 жаахан өнгөрөөгөөд, Host family хөтөлбөр эхлэхээс бараг 2 цагийн өмнө ирчихэв ээ. Тэр хооронд яаж зүгээр байхав, Loudong Forestry Culture Garden орж үзээд, замдаа Иланы алдартай сонгинотой бин авч идсээн.

Тэгээд 11 цагт Хост гэр бүлийн хөтөлбөр эхлээд, тэнд бас хоёр Монгол, олон өөр орны хүмүүстэй уулзаад танилцаад ёстой хөгжилтэй байсаан.
Хост гэр бүлийн хөтөлбөр нь Тайваний Боловсролын яамнаас хэрэгжүүлдэг, гадаад оюутнуудыг Тайваний соёл, ахуй амьдралтай илүү ойроос танилцах боломж олгодог хөтөлбөр. Бас их мундаг аа, хост болох хүсэлтэй гэр бүлүүдийг бүртгээд тэр хүмүүстэй сургалт явуулдаг, бараг 2 жил сургалтанд хамрагдаж байж хост гэр бүл нтр болдог, их нарийн. Тэгээд бас олон төрөл бий, нэг өдрийн танилцаад өнгөрөх арга хэмжээ бий, бас хэдэн өдөр, ялангуяа үндэсний баяр ёслолын үеэр хамт байрлаж амьдрах боломжтой хөтөлбөрүүд бий. Тухайн тохиолдолоосоо шалтгаалаад янз бүрийн газар, янз бүрийн арга хэмжээтэйгээр зарлагддаг их гоё хөтөлбөр өө. Би өнгөрсөн жил Цагаан сараан Тайнанд Тайвань айлд очиж 4 хоносон. Тайваньчууд цагаан сар хэрхэн тэмдэглэдэгтэй танилцсан :)

Энэ удаагийн хост фэмили хөтөлбөрийн дагуу бид нар host family болох гэр бүлүүдтэйгээ уулзаад, хамт өдрийн хоол идээд, тэгээд яг тухайн газрын алдартай, бас үндэсний амттан болох "Самартай зайрмаган ороомог"(peanut ice cream roll) хийгээд. Бас нэг хийд, дээр үеийн угаалгын газар үзээд, тэгээд дараа нь өөрсдийнхөө сэтгэгдлийг яриад дууссан.

Энэ үеэр олон гоё хүмүүстэй уулзсан. Нутгийн хүмүүсийн хэлж байгаагаар, Иланд ихэвчлэн настай хүмүүс байдаг, залуучууд нь ийшээ тийшээ ажиллах, сурахаар явчихсан, хүн ам нь насжиж байгаа гэсэн. Гэхдээ энэ хүн амын насжилтын асуудал зөвхөн Иланы ч биш Тайваний асуудал болж байгаа л даа.

Манай хост аав, хост дүү. Хамгийн азтай нь Заяа бид хоёрын болон энэ Хятад охины хост гэр бүлээр энэ гэр бүл хуваарилагдсан байсан. Азтай гэдэг нь ихэнх гэр бүл өөр Шинжү, Тайпэй гэх мэт газраас ирсэн байхал ганц Иланаас оролцож байгаа гэр бүл нь эднийх байсан. Манай хост аав бид хоёрт хонох гоё зочид буудал олж өгөөд, бас тийшээ хүргэж өгөөд, маргааш нь бүр далайн эрэг рүү машинаараа хүргэж өгсөн. :)

Мөн бид нарын очсон газрын хүмүүс нь дандаа хөгшчүүд, бид нарын хоолыг зөөж өгөөд л, үйлчлээд л, ёстой хөөрхөн байсан. Тэгээд, нээх хөөрхөөн, ер нь л хөөрхөн, нээх хичээгээд л, бид нарыг зочлоод л. Харахаас л хайр хүрээд байсан. Бас нэг цоглог эмгэн байсан, тэр бүлгэмийнхээ дарга нь гээд. Дуу шуутай, шаламгай бас хөөрхөн bossy ккк.

Бас нэг "эгч"-тэй таарсан, туранхай, лаг залуу хүүхэн шиг нүдээ нээх тод өнгөөр будчихсан хаха. Тэгээд 60 настай, тэрийгээ надад гайхуулаад, "Би 60тай гэхдээ тэгж харагдахгүй байгааз дээ" гээд л ккк, Тэрийгээ гайхуулах гээд, бичиг баримтаа хүртэл надад үзүүлээд. Хөөрхөн. Кк, гэхдээ л 60тай гэж харагдахгүй, за сайндаа л 50 хүрч байгаа байх гэмээр "эгч" байсаан.

За тэгээд тэр нутгийн хүмүүс найрсаг, ёстой сайхан хүмүүс байсан. Бас энэ хөтөлбөрт оролцохоор ирсэн, энд тэндэхийн оюутнуудтай танилцсаан. Заяа бид хоёр тэндээс 2 монгол "олсон" бас.

Тэгээд хөтөлбөрийн дундуур хост аав маань бид хоёрт шинэ, бас гоё, дээрээс нь хямдхан зочид буудал олоод, хөтөлбөрийн дараа хүргэж өгөөд, бид хоёрын бүүр их жаргал эхэлсэн юм аа гэж :D.
 За тэр зочид буудлын сайхныг үгээр хэлэх юм биш, оюутны байрны надад бол үлгэрийн ороон, хаха.

Тэгээд бид хоёр зочид буудалдаа орчихоод, хэсэг амарч утсаа цэнэглэж байгаад, алдартай Luodong шөнийн зах явж хоол идсээн. Замдаа нэг хөөрхөн хямдхан дэлгүүр ороод, ижилхэн палааж авч аальгүйтээд, ккк, тэгээд нөгөө сайхан өрөөндөө орж ирж ус цасанд орж сайхан амарсан бөлгөө.

Тэгтэл ид шид болж миний дуртай хоёр кино дараалаад гардаг байна шүү, тв-ээр ккк. Үнэн одтой азтай хөөрхөн байсааан :)

Ингээд өглөө нь сайхан унтаж амраад, өглөөний цайгаа уучихаад, Suao порт, Neipi эрэг рүү явахаар шийдэв ээ. Тэгтэл бас л ид шид болж хост аав маань холбогдоод, "далайн эрэг хүргээд өгье" гэв. Хүргүүлээгүй бол далайн эрэг ортол бараг 2 цаг автобусаар явах байв.

Нээрээ Иланд скүүтэр түрээслэхгүй бол нийтийн тээвэр тийм ч амар биш, Тайпей шиг биш, хүмүүс нь дандаа машин, унаатай, газрууд нь хол хол зайтай. Гэхдээ бид хоёр ямар скүүтэр унаж чадах биш.

За тэгээд Neipi beach дээр хэсэг аальгүйтэж, тоглож, хэвтэж байгаад, Wai'ao beach явахаар шийдлээ. Гэхдээ шууд ч явчихгүй Suao port-ийг нэгжээстэй. Тэр хавиархыг сонирхоостой. Замаараа амьд хөгжмийн тоглолттой таараад.
Нэйпи эрэг



Портоос автобусанд суугаад, Suao галт тэрэгний буудал ороод, тэндээсээ гарт тэргээр Wai'ao beach орсон. Яг нар жаргаж байгаа гоё үед очоод, хэсэг тоглож аальгүйтэж, усанд гүйж байгаад харанхуй болгосон доо.
Woai beach

Woai beach

Бас нэг зүйл л аальгүйтэж байж, утсаа давалгаанд явуулах шахаад кк. Гэхдээ миний хөөрхөн утас зүгээр байна лээ, бас л ид шидийн хүчээр :P


Бас тэнд хар морьтой ханхүү байсан.Эрт ирсэн бол параглайдинг хийх боломжтой юм байна лээ.

Ингээд шөнө болж, шинийн 15-ы сар ч гарж, сар гэснээс, далайн эрэг дээр байсан чинь хүмүүс бид хоёрт үнэгүй хоол өгсөн ш дээ нээрээ, гэхдээ эхний далайн эрэг дээр л дээ.
Эднийхэн бас их сүсэг бишрэлтэй, нөгөө шинийн 15 гэх мэт өдрүүдээрээ бас буян хийдгийм шиг байгаан. Буян хийж байсан будаатай нь таараад, бас идчихсээн кк. Май май гээд өгөөд байхаар яаж авахгүй байхын :P

Ингээд Wai'ao-гоос алхаад, автобус олдохгүй, зам дагаж алхсаар байгаад тэр хавьдаа л ганцхан зоогийн газар олоод, тэндээ хоол идээд, такси дуудаж автобусны буудал олоод, тэгээд Тайпейдаа ирсээн. Ингээд бид хоёрын гоё аялал өндөрлөсөн юм.


Энэ аялалаар их сайхан хүмүүстэй таарч, сайхан яваад, таарсан хүмүүс болгон "Hen piaoliang"(хятадаар хөөрхөн гэж байгаан) гээд л, дандаа найрсаг сайхан хандаад л. Бас хятад хэл сурчихмаар юм байна лээ, ингээд тэнээд байвал хаха. Хятадаар бараг ярьдаг болоод ирсэн ш дээ :P


Т. Энхбаяр
2016.10.18
Тайвань, Тайпей

Tuesday, October 4, 2016

Төрийн албаны хүний нөөцийн хөгжил нэртэй ОУ-ын хуралд суув.

Өнөөдөр "Төрийн албаны Хүний нөөцийн хөгжил" гэсэн нэртэй ОУ-ын хуралд суулаа. Зөндөө олон шинэ мэдээлэл, улс орнуудын туршлагаас сонсоод сайхан байсан ч сонсох болгондоо Монголтойгоо харьцуулж бодоод, харамсаад, манайх их хоцорчээ, бас яагаачгүй байгаа юм байна даа гэж бодогдоод байлоо.

Хаана ч билээ нэг хүн биччихсэн байсан даа, Монголын төрийн алба 4 жилийн циклд орчихсон, сайндаа л хоёр жил идэвхтэй ажиллаад, нөгөө хоёр жилд нь шийдвэрээ хүлээгээд зүгээр суучихдаг гэж.

Ямартай ч төрийн байгууллагад нэг жил ажилласны хувьд, бүтцийн өөрчлөлтөөр халагдсан хүний хувьд, үнэхээр байгууллага татан буугдах, өөрчлөгдөх болоход хүссэн хүсээгүй идэвхгүй хүлээлтийн байдалд орчихдог юм байна лээ. Уул нь төлөвлөснийхөө дагуу явах ёстой ч, үргэлжлээд ажиллах ч юм уу, үгүй ч юм уу, байгууллага байх ч юм уу үгүй ч юм уу дээр тулаад ирэхээр, цайны өрөөндөө цай уугаад л, "хов яриад" байхаас өөр ажил байдгүйн байна лээ ш дээ :P. Бараг сар гаран тэгж суусан байхоо.

Тэгээд их сайхан төлөвлөгөө, алсыг харсан том зорилготой, тэрнийхээ төлөө хийсэн, эхлүүлсэн хэдэн ажилтай байж байгаад л бүх юм өөрчлөгдөөд, халагдаад, хийсэн бүхэн минь бараг юу ч биш болоод, тэгээд хаягддаг л юм байна лээ. Миний харснаар бол хүний нөөцийн нэгдсэн бодлого, стратеги гэж бол Монголын төрийн албанд л лав байхгүй. За энэ яахуу, муулья гэвэл зөндөө л юм бичмээр байна.

Ямартай ч өнөөдрийн хуралд,

Европын холбоо (European Union) төрийн албан хаагчдаа яаж хөгжүүлж, хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлдэг тухай, одоо цаашид тулгарч болох асуудлуудын (future challenge) тухай ярилаа.

Мөн Тайваний их сургуулийн профессорууд Төрийн албаны талент менежмент, болон сайн туршлагуудын талаар, хүний нөөцөө хэрхэн хөгжүүлэх, чадавхижуулах талаар,
Аргентиний төрийн албаны сургуулийн менежер, Аргентиний туршлага, төрийн болон хувийн хэвшлийн хүний нөөцийн ялгаа, тэгээд төрийн албан хаагчдаа бэлддэг туршлага, ирээдүйн чиг хандлагын талаар,

Латвийн Төрийн захиргааны сургуулийн захирал эмэгтэй, Латвийн төрийн албаны хүний нөөцийн бодлогыг, өнгөрсөн болон одоогийн байдлыг, мөн төрийн албан хаагчдаа хэрхэн бэлтгэдэг, сургалт, сургалтын хөтөлбөрүүдийнхээ талаар, ирээдүйд хаашаа чиглэж байгаа, ямар стратеги баримталж байгаа талаараа ярилаа.

Мөн Талент менежмент болон Төрийн албаны хүний нөөцийн ирээдүйн асуудлуудаар хэлэлцүүлэг өрнөлөө. Бас сонирхолтой хоёр илтгэл байсан нь, Тайваны болон Германы профессоруудын сонгон шалгаруулалтыг хэрхэн хийх, хүнээ хэрхэн зөв таних вэ гэсэн агуулгатай илтгэлүүд байлаа.

Нэг иймэрхүү хурал боллоо, маргааш дахиад хагас өдрийн хурал байгаа ч хичээлтэй учраас очихгүй ээ, уул нь Японы төрийн албаны том дарга ирж илтгэл тавиад, дараа нь Төрийн албаны хүний нөөцийн бодлогын талаар хэлэлцүүлэг болох юм.

Зуны амралт дуусаад, энд ирээд өнгөрүүлсэн хамгийн үр бүтээлч, ажил хэрэгч өдөр байлаа :P

Т. Энхбаяр
2016.10.04
Тайпей, Тайвань


Monday, September 26, 2016

Кени явсан нь

Сайн байцгаана уу,

Ойрын мянган жил юм бичсэнгүй ээ, амарч зугаалаад, дээрээс нь залхуураад :D

Өнгөрсөн зуны амралтаар Кени явж, хуралд оролцчихоод ирсээн. Кени явсан тухайгаа Кени явахаас өмнө болон Кенид гэж хоёр хувааж бичихээр шийдлээ. 
Энэ хэсэг бол Кени явахаас өмнөх хэсэг :)

Энэ Кенитэй холбоотой асуудал 2016 оны 4 сараас эхлэсэн юм оо. ФБ-аар ч билүү, хаагуурч билээ тэнэж явж байгаад 7 сард Кенид болох НҮБ-ын хуралын үеээр зохион байгуулагдах Залуучуудын форумын талаар олж мэдсэн юм аа. Хамгийн их сонирхол татсан нь хэлэлцүүлгийн сэдвүүд, бас fully funded буюу бүх зардал цаанаасаа байхаар нь баясаад, баахан юм бэлдээд, танилцуулга видео хүртэл хийгээд явуулчихав оо.
Хэлэлцүүлгийн сэдэв нь сонирхолтой, Боловсрол, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэгээд ЗГ-ын хариуцлага гэсэн сэдвүүд байсан юм. Миний хувьд хөдөлмөрийн салбарт ажиллаж байсан хүний хувьд, Ажил мэргэжлийн чиг баримжааг боловсролын байгууллагад бий болгох мөрөөдөлтэй хүний хувьд өөрийнхөө материалыг Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гэсэн сэдэв дээр нь нилээн фокуслаад явуулсан. Угаасаа л Career counselor, Career guidance-ын асуудал бол Хөдөлмөрийн салбарын ч, мөн боловсролын салбарын асуудал мөн тун Боловсрол, Хөдөлмөр эрхлэлт хоёр дээр ярих, оролцох, олон санаа байгаагаа л материалдаа илэрхийлэхийг хичээсэн.

 За тэгээд, материал өгөөд мартдагаараа мартчихлоо, гэхдээ тэнцээсэй гэж бодож л байсан л даа. Гэхдээ тэнцэхгүй байсан ч гутраад сүйд болохгүй л байсан байх кк.

Хариу 5 сарын 31нд гарна гэсэн байсан ч 6 сарын 2нд гарсан. Би тэнцсэн, гэхдээ гомдмоор нь зардал даах боломжгүй гэсэн. Уул нь зохион байгуулагчдын зүгээс гишүүн орнууддаа хүсэлт тавиад залуучуудын зардлыг даалгана гэж тооцоолсон шиг байгаан. Тэгээд тэрэнд нь орнууд хариу өгөөгүй юу, ямартай ч зардал даах боломжгүй гэсээн. 

Тэгээд л асуудал эхэлсэн юмөө кк

3000 хүнээс шалгаруулсан 250хан хүний нэг болчоод энэ боломжийг алдах хэцүү санагдаад, алдчихвал насаараа харамсах юм шиг санагдаад, тэгээд боломжит бүх арга хэмжээг авч үзэхээр шийдсээн. 

Тэгээд МУ-ын ЗГ, холбогдох яамдууд, компаниуд, тэгээд Зориг сан гэх мэт газруудад хандаад, ямарч найдлагагүй болоод, тэрнийхээ дараа ФБ дээрээ пост бичивээ, ийм ийм зүйл болсон, ингээд хүсэлт явуулсан, тоох газар алга гээд ккк. Тэгсэн чинь хүмүүс дэмжээд, гоё зөвлөгөө, арга зам зааж өгөөд л, болохгүй бол эрхтэн хандивын данс нээ гээд. 

Одоо өнгөрснийх нь дараа сайхан байгаа ч тэр үед миний сэтгэл санаа маш муу байсоон. Яах уу, болих уу гэж бодоод л, хандивын данс нээгээд, фб дээр идэвхтэй пост бичиж байх үедээ хүмүүст төвөг удаад байгаа юм шиг санагдаад, дээрээс нь мөнгөнөөс болж стрессдэж байгаадаа дургүй хүрээд, гутраад, залуу хүн мөнгө бодож амьдрана гэдэг утгагүй санагдаад. Тэгээд ер нь мөнгө л бодож амьдарлаа ш дээ. ккк. Аймаар дарамттай юм билээ.

Гэхдээ одоо бол энэ бүхэн, болоод, өнгөрөөд, би явчихаад ирсэн байна. Надад туслаж дэмжиж байсан бүх хүмүүс, сэтгэл санааны дэм өгч байсан гэр бүлийнхэн найзууддаа талархаад ханашгүй нь ээ.

Их баярласан шүү та нартаа :)

Б. Эрдэнэхүү
Ц. Хоролсүрэн
Г. Одбаяр
Б. Сугиржав
Л. Цэцэгсүрэн
Э. Шүрэнцэцэг
Б. Нямханд
Д. Амартүвшин
Б. Пүрэвсүрэн
Э. Азжаргал
Ц. Очирсүх
Д. Лхагвасүрэн
Б. Алтангэрэл
Ш. Отгонбаяр
Ц. Энхтөр
Ц. Амарзаяа
Д. Цэенригзин
Н. Адъяасүрэн
Г. Отгонцэцэг
Г. Энхмэнд
Т. Энхбаяр
Д. Цацрал
О. Мөнхчимэг
Д. Өлзийбадрах
Г. Сувд-Эрдэнэ
Ш. Ариунболд
Ж. Нямсүрэн
Д. Дэлгэрмөрөн
Д. Амартунгалаг
Ц. Бархас
С. Бямбаа
Ц. Баярмаа
Б. Цэрэнгаваа
Б. Уянга
О. Өнөрболд
Б. Золжаргал
Э. Уянга
Н. Энхзолбоо
Ц. Оюун-Эрдэнэ
А. Цацрал
С. Хоролсүрэн
Б. Түмэнцацрал
Р. Эрдэнэболд
М. Уранцэцэг
С. Ариунжаргал
Ч. Солонго
Ө. Шинэжаргал
Б. Солонго
О. Энхсайхан
Ц. Энхзаяа
Б. Болормаа
О. Цэрэннадмид
Г. Нарангэрэл
Б. Нямсүрэн
Н. Баасанхүү
Д. Отгонтулга
Ц. Лувсанжав
Д. Номин-Эрдэнэ
У. Сарантуяа
Д. Дуламсүрэн
Б. Мягмарсүрэн
А. Адъяасүрэн
Ц. Өнөрбаяр
З. Цэмбэлдулам
Д. Баярмаа
Б. Цэрэнням
Г. Нандинсувд
С. Нэргүй
Т. Оюун
Т. Эрдэнэбат
Э. Тунгалаг
Г. Отгонхишиг
Д. Наранцацрал
Б. Жанчивдорж
А. Нямцэрэн
Б. Бямбасүрэн
Б. Булганбаяр
Т. Болдсайхан
Л. Чанцалням
Ч. Ундрал
Д. Ариунзаяа
Т. Хулан
Э. Мөнхбат
Т. Амарзаяа
Ц. Одонцэцэг
Д. Нандинцэцэг
Д. Дагмидмаа
М. Нарантуяа
Н. Ундармаа
Н. Ундралмаа
Б. Алтангэрэл
Г. Мягмардулам
М. Дэлгэржав
Н. Ган-Эрдэнэ
Ц. Цэрэнтогтох
М. Баяржаргал
Т. Бат-Эрдэнэ
Б. Ууганбаяр
А. Соёл- Эрдэнэ
Д. Бямба-Эрдэнэ
О. Баярмаа
Э. Баяндэлгэр
Д. Цэцэгдулам
М. Баярмаа
Б. Цогтгэрэл
Б. Энхсувд
Ш. Нямсүрэн
Ц. Даваасүрэн
А. Раднаажаргал
О. Бархас
н. Цэнд-Аюуш
Б. Нямдорж
Т. Навчаа
В. Нарангэрэл
Ц. Дэлгэрмаа
Д. Эрхэмбаатар
Д. Галя
Ц. Мөнх (ээжийн хамт)
Ц. Бүтэмж
Ө. Эрдэнэчимэг
Ш. Баярсайхан
Н. Эрдэнэхуяг
Л. Жамбалдорж
Ш. Оюунтуяа
Б. Нямдэлгэр
Б. Батсүх
Г. Лхагвадорж
С. Өлзийбат
Т. Есүхэйтөмөр
Б. Энхзул
Г. Хоролсүрэн
Б. Мөнхшижир
Тэгээд НАГАЦУУД байгаа.Мөн нэрээ бичээгүй, хэнийг нь мэдэхгүй хүмүүс хэд хэд
байсан. 

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлч найзууддаа баярласанаа дамжуулья :D








Friday, May 20, 2016

Дахин сэргэлт :P

Сайн уу хүмүүсээ,

Сүүлийн бараг 3 долоо хоногийн ихэнхд нь хаврын ч юм уу нэг синдромд бас өртөөд, ямарч идэвхгүй, хүсэлгүй, яах гээд юу хүсээд байгаа нь мэдэгдэхгүй бас байнга ядрах мэдрэмжтэй яваад байлөөө. 

Тэгээд өнөөдрөөс буюу өчигдөрийн сайхан лекцээс бас оройны 7-оос өглөөний 7 хүртэл бүтэн 12 цаг үнэхээр сайхан унтаж амарсны дараа хэвийн "happy life"даа эргэн орж байна :)

Би энэ семестер албан ёсны 5 хичээлтэй, албан ёсны бус Хятад хэлийг оруулаад 7 хичээлтэй байгаан. Албан ёсны хичээлийн маань нэг нь "Хэрэгцээний үнэлгээ" (Needs assessment) л даа. Хаха, ямар тэнэг орчуулчихав аа. За ямартай ч, байгууллага болон ажилтнуудад ямар хэрэгцээ байгааг олж мэдэхэд зориулагдсан хичээл юм аа. Жишээ нь, миний ажлын гүйцэтгэл сайн биш байгаад байлаа гэж бодьё. Тэгвэл менежер, хүний нөөцийн ажилтан яагаад миний гүйцэтгэл сайн биш байгааг олж мэдэхийг хичээх, ажлаа хийхэд маань ямар ур чадвар, мэдлэг дутаад байгааг олж тогтоох, олж тогтоосныхоо дараа сургалт ч юмуу, ямар нэг байдлаар намайг хөгжүүлэх арга хэмжээ авахад чиглэсэн хичээл. Товчхондоо иймэрхүү, гэхдээ зөвхөн ажлын гүйцэтгэлээр хязгаарлагдахгүй л дээ. Байгууллагын ирээдүйн өөрчлөлт, бүтцийн шинэчлэл гэх мэт маш олон тохиолдолд, хэрэгцээний анализыг хэрхэн хийх, хийх аргуудын талаар, бас юуг анхаарах ёстой талаар сурч байгаан, энэ хичээлээр.
Өчигдөр, энэ хичээлийн хүрээнд манайд TSMC буюу Taiwan Semiconductor Manufacturing Company- ий Learning&Development хэлтсийн дарга Филиф Си (Philip Hsi) ирж илтгэл тавьсан юм. Илтгэл ч гэж, компани нь Needs assessment-аа хэрхэн хийдэг талаар болон өөрийнхөө туршлагаас хуваалцаж, бид нарын асуултанд хариулсан юм.

Компани нь бол Тайваний нэрийн хуудас болсон том компани. Хагас дамжуулагч чип үйлдвэрлэлээрээ ДЭЛХИЙД эхний гуравт ордог. Гол өрсөлдөгчид нь Самсунг(Samsung) бас Интел (Intel). Гар утас, нөтбүүк гэх мэтийн эд ангийг хийдэг, ерөнхийдөө Hitech компани. Тэгээд нэг сонирхолтой зүйл хэлэхэд Apple-ийн Iphone авах гэж байгаа хүмүүсээс TSMC-ийн чиптэйг авах уу, Самсунгийн чиптэйг авах уу гэж асуудаг. Хүмүүс ихэвчлэн TSMC-ийн чиптэйг авах гээд хүлээх тохиолдол байдаг гэж сонч байсан юм байна.
Дээрээс нь өрсөлдөгч нар нь өөрийнх нь хийсэн чипийг хэрэглэдэг. Жишээ нь Самсунг гар утас болон өөрийнхөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ TSMC-ийн болон Интелийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Тиймээс энэ компаний мэдээллийн аюулгүй байдал, маш нарийн өндөр хамгаалалттай байдаг гэсэн. Жишээ нь ажил дээрээ "тэнэг утас" барьдаг, өөрийххөө ухаалаг утсаа машиндаа үлдээдэг, ажил дээр нь флаш (usb storage) хэрэглэдэггүй. Зураг авбал тэр зургийг хэн, хэзээ авсан нь тодорхой байдаг. Нөтбүүк авч явах, авчрах хориотой. Яг л гаалиар гардаг шиг орох гарах бүрдээ төхөөрөмжөөр шалгуулдаг гэсэн.  
Мөн энэ мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт нь хэрэглэгч нар нь бүтээгдэхүүнийг нь худалдаж авах гол шалгууруудын нэг болдог гэнэ лээ.

Энэ хүн өөрөө бас их сонирхолтой хөөөн. 1987 онд Хөдөө аж ахуйн механик (Agriculture Machinery)мэргэжлээр Тайваний үндэсний их сургуулийг (NTU) мастер зэрэгтэй төгсөөд, тэгээд Сургалтын туслах ажилтан (Training assistant)-аар ажилд орсон. Тэгээд л хүний нөөцийн салбар луу орчихсон, 29 жил энэ салбарт ажиллаж байгаа хүн билээ.

Тэгээд өнөөдөр би тэр хүн юу юу ярьсан талаар биш, зүгээр л хамгийн сүүлд миний асуултанд хариулахдаа хэлсэн, зөвлөгөө гэхийнмуу, өөрийнх нь түүхийг хуваалцах зорилгоор энэ постоо бичиж байна. Тэр зүйлүүд нь миний хувьд so inspirational байж, намайг идэвхгүй төлөвөөс идэвхтэй рүү түлхэх товчлуур байлаа л даа :)  

Энэ хүн хүний нөөцийн чиглэлээр мэргэжил эзэмшээгүй байж энэ салбарт ийм амжилттай яваа нь энэ хүн тасралтгүй суралцаж өөрийгөө хөгжүүлснийх юм билээ.

Хамгийн сонирхолтой нь энэ хүн, өдөр бүр тухайн өдөр юу сурсан талаараа 200 үгэнд багтаасан имэйл багынхандаа явуулдаг гэнэ ээ. Тэгээд бас өдөрт 2 номтой ажилдаа ирдэг, Старбакс орж кофе уунгаа нэг номоо 20 мин, нөгөө номоо 20 минут уншаад ажилдаа ордог. Зөвхөн ном гэлтгүй алхам тутамдаа суралцаж, сурсан зүйлээ бусадтай хуваалцдаг юм байна.
Амжилтынх нь нууц зүгээр л тасралтгүй суралцах. 

Тэгээд хамгийн сүүлд бид нарт буюу залуу HR-уудад өгсөн зөвлөгөө нь:

1. Өөрийнхөө суралцах боломжоо нэмэгдүүлэх (Learning capacity)
2. Өөрчлөлтийн удирдлага (Change management)
3. Data capability (HR analytic) буюу өгөгдөл, статистикийн мэдээлэл уншиж чаддаг, ойлгодог байх.

Технологи гэх мэт олон хүчин зүйлээс хамаараад ажил, бизнес бүгд өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор өөрчлөгдөх чадвартай байх, дээрээс нь бусдыг өөрчлөгдөхөд туслах нь HR-уудын гол ажил. Яагаад гэвэл хүмүүс өөрчлөгддөггүй. бусдыг өөрчлөх гэдэг хэцүү, бараг боломжгүй. Гэхдээ хүний нөөцийн салбарын гол ажил бөгөөд сорилтуудын нэг нь энэ болоод байна. 

Миний бодлоор эдгээр чадварууд зөвхөн хүний нөөц гэлтгүй бүх хүмүүст ялангуяа залуу хүмүүст хамаатай байх. Яагаад гэвэл өөрчлөлтийн менежмент маш чухлаар яригдаж байгаа бөгөөд хийж байгаа ажил чинь өдөр, сар ирэх бүр өөрчлөгдөнө, энэ бүрт өөрийгөө хөгжүүлээд хоцрохгүй явах нь чухал. Дээрээс нь өөрчлөгдөх чадвар тухайн байгууллагын амжилтын нууц болоод байна.  
Жишээ нь: Хэдхээн жилийн өмнө, Nokia, HTC хүчтэй байсан бол одоо Apple Samsung байна. Тэдний амжилтын болон амжилтгүй байдлын нууц нь уян хатан байдал буюу орчиноо дагаж хурдан өөрчлөгдөх чадвар гэж дүгнэдэг юм билээ.

Бас ойрын ирээдүйд гар утас болон нөтбүүкний салбар тийм ч сайн байхгүй бөгөөд IoT буюу Internet of Things -ийн эрин үе ирж байгаа гэсэн.

Notebook-ний салбар сайн биш байгааг бол ойлгож байна, ухаалаг утсаараа бүх зүйлийг хийчихэж байгаа учраас. Харин гар утасны салбарын уналтыг одоогоор төсөөлж чадахгүй байгаа ч Apple одоо сорилтын үе дээрээ явааг сонсоод бас тийм ч хол биш л байгаа болтой. 

Энэ лекцээс хойш юу сурсан бүхнээ ямар нэг байдлаар хуваалцаж байхаар шийдсэээн :)

Хэдэн 7 хоногийн өмнө Африкийн хоёр орны соёлын өдөрлөгт очсон. их сонирхолтой улсууд байна лээ. Удахгүй тэдгээр улсуудын талаар, бас Монголд болон Тайваньд мастерт суралцахын ялгааг бичнэ гэж бодож байгаа. Тиймээс stay tuned. 


Т. Энхбаяр
2016.05.21


Saturday, April 23, 2016

Филиппины аялалын тухай

Энэ долоо хоног явцын шалгалтын долоо хоног байлоо. Дарамттай олон шалгалт, пресентэшн дууссан учраас юу ч хийхгүй өнгөрөөх гэж байхад, онгод гэнэт орж ирээд, амьдралынхаа хамгийн анхны гадаадад жуулчилсан талаараа одоо бич гэж зарилагдав, ккк.

Семестер дөнгөж эхлэхэд бид нар Филиппин явах талаар ярьж эхлэсэн юмөө. Хаврын амралт 4 сарын 1 ээс 6. Бид 4 сарын 1нд яваад 5нд ирэхээр төлөвлөж байв. Тэгээд билет, зардал, төсвөө бодоод байсан ч, онгоцны билет үнэтэй байгаад байсан болохоор миний хувьд бараг л явахааргүй байв оо. Гэтэл нэг орой, тэнгэрээс шидэт дагина бууж ирээд, Сэбү Пасифик-ийн 4 сарын 3, 7ны Тайвань-Сэбү-Тайваний нислэгийг хямдруулчихсан байдын, :D
Тэгээд л нэг хичээл таслахаар шийдээд, кк. Дээрээс нь шөнө нисээд өглөө нь очих, бас орой наашаа нисэх байсан болохоор өдөр хоног алдахааргүй, сайхан боломж байв. Ингээд тэр өдрөөс хойш, миний ядуугийн ядуу амьдрал эхэлсэн бөгөөд одоог хүртэл үргэлжлээд, үнэхээрын тарчиг байгаа бөлгөө :)

Ингээд билетээ авчихсан болохоор 4 сарын стипентээрээ Филиппин явах нь тодорхой болоод, хүлээгээд, догдлоод л байвоо.

Тэгж тэгж хүсэн хүлээсэн 4 сар ирж, явсаан, очсоон. Очоод хамгийн эхэнд тулгарсан асуудал бол валют солиулах. Эндээс шууд Тайвань доллар(нтд) аваад явчихсан чинь очоод exchange rate үнэн доогуур. 1 тайвань доллар 1 песо болно гэж сандаргаад, бэлэн авч явсан 6000 нтд-гээ 9000 песо болно гэж тооцоолж байсан хүн чинь ухаан алдах шахсан :P. Тэгээд үеэлийнхээ зөвлөгөөгөөр хотын төв ороод нөгөөхөө ядаж зүдэж байж 8000 песо болгосоон. Эндээс:
Ер нь ийшээ тийшээ явах бол мөнгөө USD болгох хэрэгтэй юм байна лээ, хүчтэй валют учраас. (Яаж мэддийн, хүн анх удаа гадаадад аялаж байхад :P)

Эхны өдрөө шоконд орсон нь: Үүрээр буусан учраас бид зочид буудалдаа ороход (check in) хэт эртдээд байсан юм. Тэгээд ямарч байсан буудалдаа очиж ачаагаа тавьчихаад, мөнгөө солиулах арга хэмжээ авахаар шийдсэн ч бас л эрт байсан учраас буудлынхаа хүлээлгийн буйдан дээр 9 цаг хүртэл хүлээв.
Тэгээд ойрхон дэлгүүр, мөнгө солих газар очихоор гараад бодит байдалтай нүүр тулав аа Энхбаяр.

Сэбү хот, бохир, ядуу, гудамжинд амьдардаг хүн олонтой. Дүгнээд хэлэхэд, зуны Нарантуул зах, эсвэл нарантуулаас бохир зах. Хог, үнэр танар гэх мэт, бас заримдаа согтуу, хир даг болсон хүмүүс гудамжинд унтаж байдаг даа. Яг тиймэрхүү.
Хүүхдүүд, хөгшчүүл, жаахан хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд гуйлга гуйдаг, хажууд ирж гарнаас татаад, мөнгө гуйгаад үнэхээр хэцүү. Хүмүүс нь аз жаргалгүй, нүд нь өрөвдмөөр.
Гудамжинд юм зарж байгаа хүмүүс зарж байгаа юмаа авахыг гуйгаад, "хүүхдүүд минь идэх хоолгүй байгаа, авчих л даа" гэж шалаад, дагаад. Аймаар хэцүү. Сэтгэл өвдмөөр, өрөвдөөд авчихмаар байвч, би чинь 5 хоногт юу тохиолдохыг хэлж мэдэхгүй, дээрээс нь аль хир зардал өндөртэй болохыг мэдэхгүй. Бас аль болох хямд аялах, аялалын дараа хоолны ч мөнгөгүй үлдэхээ мэдэж байгаа хүн чинь, яаралтай хэрэгцээтэй биш янз бүрийн юм авах бодолгүй. Тэгээд гуйлгаад байх үнэхээр хэцүү байсан. Бас салж өгөхгүй дагаад л. Дээрээс нь хаашаа л орно, цүнх шалгана. Буу, гавтай хамгаалагчидтай. Тэр нь буу, зэвсэг байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна лээ. Тийм аюултай. Би ийм гэж бодоогүй (уйлав)
Аялал зуулчлал хөгжсөн их л сайхан үзэсгэлэнтэй газар очино гээд бодчихсон, бөөн сайхан зүйл хүлээчихсэн хүн чинь шууд шоконд ороод, сэтгэл зүрх өвдөөд 2 ч цаг бололгүй буцаад явчихмаар санагдсан.

Тэр өдөр бид нар далайн эрэг дээр өнжих санаатай байсан. Тэгээд гоё гэж уншсан далайн эрэг рүү явсан чинь тэр нь үнэтэй зочид буудал байсан ба тэнд буусан хүмүүс л тэр эрэг дээр амарч болдог гэсэн.
Ер нь Сэбүд бүх далайн эргийг үнэтэй ресорт, зочид буудлууд эзэмшчихсэн, нийтийн, очоод амарч болох газар байхгүй. Дээрээс нь бүгд төлбөр төлж ордог. Хаашаа л явна, хөдлөнө төлбөр. Дээрээс нь үйлчилгээний соёл маш муу. Зочид буудлын ажилтнууд нь хүртэл зочиддоо худлаа хэлдэг, буруу газар зааж өгдөг. Өөдгүй.
Энэ өдөр бид нар усан онгоцоор ойрхон байдаг хэдэн жижиг арлууд дээр очсон. Уул нь бид нар усан онгоц түрээслэхдээ бүх төлбөр нь багтаж байгаа гэж ойлгосон ч очсон газар бүртээ төлбөр төлж явсан. Бас алхам тутамд бүх зүйл таалагдахгүй, бас үнэтэй, хүмүүс нь ямар нэгэн аргаар мөнгө авах, бүр илүүг авах сонирхолтой, бас ядуу, өрөвдмөөр, харахаас хэцүү, зүрх өвдөм байсан.

Мөнгө их авах, төлбөр олон байгааг би ойлгож чадна аа. Хөгжиж байгаа улс жуулчдын мөнгийг авах бүхий л аргаа хэрэглэх нь нэг их гайхаад байх зүйл биш. Хамгийн хэцүү санагдсан нь хүмүүсийнх нь нүд, ямарч аз жаргалгүй, гал цоггүй нүднүүд. Энэ өдөр би, аялаж яваа гэхэд наастргүй, баярлахгүй, яагаад ч юм уйлмаар санагдаад, дотор давчдаад, сэтгэл хэцүү оргиод байсаан. Хурданхан буцмаар санагдаад, яаж одоо бүхэл бүтэн таван өдөр энд байна аа гэж бодоод л. Ер нь л хэцүү.

Ингээд, гоё цэнхэр далайд, завь түрээслээд мангар "жаргачихсан, тансаг" явж байж ерөөсөө ч аз жаргал мэдрэхгүй, enjoy хийх юм байхгүй. Хэн нэгэнд гомдолломоор байсан ч хүмүүсийн санааг зовоохгүйн тулд тэвчээд, дээрээс нь баясаж, баясаж аялалд явчихаад, муухай байна гэж хэлэхээсээ бантаад.
Тэгээд ядаж зүдэж байж туйлын аз жаргалгүй, гунигтай өдрийг өндөрлүүлэв.

Маргааш өглөө нь буюу аялалын хоёр дахь өдөр манай ангийн Гондурас залуу ирсэн юм. Уул нь хамт ирэх байсан ч хөлбөмбөгийн тэмцээнтэй байсан учраас нислэгээ хойшлуулаад араас ирсэн бөлгөө.
Нэр нь Фернандо. Фернандо ирж байж амьдралын үнэн, бодит байдлыг тайлбарлаж, өөрийнхөө орны үнэн дүр зургийг хэлж байж, бас Монголд ийм байдаггүй бол чиний ингэх чинь аргагүй гэж байж би арай тайвшираад. Бас үеэлдээ гомдоллоод,"Гял цал Монгол"-оороо дуудуулаад. Ккк. Тэгээд яахав, хоёрын хоёр хүнд гомдоллочихсон чинь тайвшираад, сэтгэл санаа сайхан болоод, тэрнээс хойш миний аялал "сайхан" болсоон :D

Манай Монгол адилхан л хөгжиж буй орон. Бид өөрсдийгөө л болохгүй байна, муухай амьдарч байна гэж боддог, шүүмжилцгээдэг. Гэсэн ч бид харьцангуй аз жаргалтай амар амгалан амьдардаг юм билээ. Манай Монголд гэр оронгүй хүн бий, гэсэн ч ямар нэгэн байдлаар орох оромжтой л байдаг. Монголд хүнд нөхцөлд байдаг хүүхдүүд бий. Гэхдээ л бараг хувцасгүй шахам, халтайгаад, бөөн бөөнөөрөө гуйлга гуйдаггүй. Гудамжинд амьдардаггүй. Дээрээс нь хэзээ ч идэх хоолгүй байдаггүй. Төв Америкийн орнууд бас Энэтхэг Филипинээс дор гэсээн. Жишээ нь: Гондураст хүүхэд, хөгшидөө нэг нэгэндээ түрээслэдэг, гудамжинд буудуулаад үхэх магадлалтай, хүүхдүүдийг мансууруулах бодист донтуулдаг гэх мэт. Аймаар. Би хэзээ ч ийм байдаг гэж бодоогүй, төсөөлөлд ч байхгүй. Хичнээн хэцүү нөхцөл, орчноос ирснийг нь, өөрт нь тохиолдож байсан хэцүү зүйлийг нь найзуудаасаа сонсох сэтгэл өвдөм байсан. Хүн л юм болохоор хэзээ ч муугаа гайхуулдаггүй, гайхуулахыг хүсдэггүй шиг, би тэд нартай аялалд яваагүй бол хэзээ ч олж сонсохооргүй мэдээллүүдийг сонссон. Бас улс төрчид нь авилгад идэгдсэн, хүний хөгжлийн төсөл зэргийн мөнгийг улс төрчид нь ашиглан шамшигдуулсан гээд л зөндөө л жишээ баримт байна лээ, манайхтай бас төстэй.

Ямартай ч эндээс, бид харьцангуй жаргалтай, тайван амгалан амьдардагаа олж мэдсэн. Гэхдээ бусад хөгжингүй орнуудтай харьцуулвал харьцангуй "жаргалгүй" л амьдарч байгаа. Энэ нь бид өөрсдийнхөө сайн сайхан бүхнийг хадгалаад, илүү сайн сайхан болохын төлөө хүн бүр чадах бүхнээ хийх ёстой л гэсэн үг байх, минийхээр.

Тэгээд эхний хэцүү өдрөөс хойш ёстой сайхан аялсаан. Хөгжилтэй байсан. Бас нэг онцлог нь дан Латино найзуудтайгаа аялсан нь миний хувьд бас нэг challenge байсан. Латино-чуудтай явсны хамгийн хөгжилтэй хэсэг нь таван өдөр дөрвөн шөнө болохын хооронд хоёр удаа шөнийн клуб орж, гурван удаа пиво уусан явдал байв, хаха.
Аа, хамгийн чухал зүйлээ мартах гэж байна, би нээрээ бүжиглэх потенциальтайгаа олж нээсэн. Одоо жаахан давтчихвал бараг сурчих байх, латиночуудын "хоот" бүжгийг ш дээ, хаха :P

Төгсгөлд нь:
Маш олон зүйл сурч, ойлгож, мэдэж авсан аялал байлаа, миний хувьд. Өөрийгөө амьдрал мэдэхгүй, зовлон үзээгүй, жинхэнэ "Гял цал Монгол" гэдгээ мэдэрсэн.

Хувь хүний хөгжил талаасаа ч өөрийгөө нилээн хөгжүүлээд ирлээ гэж дүгнэж байгаа.
Соёлын оюун ухаан (CQ- Cultural intelligence) маань ч сайжирсан байх, Intercultural Communication хичээлийн багшийнхаа хэлснээр өөрийгөө "тэлж" (expand) байгаад ирсэн гэж бодож байна.

Бас нэг гоё зүйл нь энэ долоо хоногт манай баг Intercultural Communication-ий хичээл дээр Скима онол (Schema theory in intercultural encounter) гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Тэгсэн энэ онол Филиппины эхний өдөр надад юу тохиолдсоныг тайлбарласан онол байсан. Ингээд онолын хувьд ойлголттой болоод, өөрийнхөө жишээн дээр онол тайлбарлах сайхан байлаа. ккк. Ямартай ч би чинь, тэгж хямарснаараа Скима-гаа хөгжүүлж байсын байна лээ :)

Fans of San Miguel :)



Т. Энхбаяр
2016.04.23

Tuesday, March 22, 2016

KGSP Элчинд ярилцлаганд орох талаар

За гэнэт онгод орсооон.
Солонгосын засгийн газрын тэтгэлгийн бичиг баримтын шалгаруулалт дуусаад, маргааш ярилцлага нь болох юм байна аа.

Миний мэдэх лав 3 хүн энэ шатандаа тэнцсэн байна, бас таних танихгүй хэд хэдэн хүмүүс "ярилцлаганд орох боллоо, яах билээ, яаанаа" гэсэн мэссэж ирүүлжээ. Ямартай ч баяр хүргэе аа. Эхний шатандаа тэнцэнэ гэдэг чинь том амжилт. Хэдэн зуун хүнээс сайндаа 15 хүн тэнцэж байгаа ш дээ.

Ямартай ч санаа зоволтгүй дээ, ярилцлаганд орлоо гээд та үхчихгүй :P

Өнгөрсөн жил надад л лав ингээд асуучих, сэтгэл санааг минь өргөөд өгөх хүн байгаагүй л юм даг. Азтай юмөө та нар :P

Нэг мэдсэн жил өнгөрчиж, тэ.
Эргэн дурсахад:
Ярилцлага болох өдөр цагаасаа 30 минутын өмнө элчин дээр очоод цагаа хүлээсэн юм даг. Тэгээд хүмүүс нэмэгдэж ирээд л, ирээд л, зарим нь яриасаг, зарим нь дуугай хүмүүс. Тэгээд танилцаад, нэр усаа мэдэлцээд, ямар чиглэлээр сурахаар төлөвлөж байгаагаа ярилцаад. Бас ямар хэл дээр ярилцлага өгөх тухайгаа хальт хальт яриад нэг л түгшсэн, сандарсан хүмүүс байсан даг.

Би ерөөсөө сандраагүй ээ, хаха. Худлаа худлаа, сандарсаан сандарсан, бас айсан.
Орохын өмнө, ихэнх нь Солонгосоор ярина гээд, би чинь англи хэл дээр ганцаараа ярих нь дээ бараг, гэж бодоод л. Бас өмнөх жил нь тэнцээгүй хүмүүс ярилцлага ямар "аймаар" болдог тухай яриад л улам сандаргаад байсаан.

Тэгээд тэнд чинь би өөрийнхөө англи хэлэнд эргэлзээстэй. юу билээ, яах билээ, би чадах билүү, гараад зугтах уу, яах уу гэж бодоостой, (хаха худлаа худлаа арай ч гараад гүйх талаар бодоогүй ээ). Гэсэн ч хэт өөдрөг төрлийн хүн чинь "засс амь уу, заяа юу, би үхчихиймуу, хнн" гэж бодоооол, өөрийгөөө зоригжуулааал, нээх том смайл царай гаргаал орсон, смайлтайгаа л гарч ирсэн. ккк

За ярилцлаганы өрөөн дотор бол өөдөөс чинь хараад 4 билүү 5 хичээл насны солонгос хүн (хөгшиндүү, албаны царайтай тийм хүмүүс бас бүгд эрэгтэй) ширээн дээр сууж байгаа.

Чи яг өөдөөс нь хараад, жаахан зайтай, ганц сандал дээр суух болно. (Солонгос драма дээр гардаг ш дээ, ажлын ярилцлага гээд, гав ганцааранг нь суулгачихаад, аймаар албаны, хүйтэн царайтай хүмүүс өөдөөс чинь хараад, "энийг яаж барьж идэх вэ" гээд сууж байдаг даа. Яг л тэр гэсэн үг, кккк ) Гэхдээ тийм ч аймаар биш ээ, зүгээр л хүмүүс байгаа.

Тэгээд миний л туршлагаар бол иймэрхүү л хүрээнд асууж байсан санагдаж байна.
- Өөрийн чинь тухай,
- Суралцах зорилго, чиглэл, яагаад гэдэг талаар
- Солонгост очиж байсан эсэх, солонгосын талаар ямархуу мэдээлэлтэй байгааг чинь тодруулах асуултууд
- Бас соёлын ялгаа, тэрэнд дасан зохицох талаар

Тэгээд одоо хальт зөвлөмж өгье өө. Олон хүний гол асуудал нь хэл байгаа байх. Тэгэхээр би чинь бас англиар сайн ярьдаг хүн биш ээ. Тэгсэн ч амьдраад, сураад болоод л байна.

Надад бас хэлний бэрхшээл байна аа. "Яаж бүхэл бүтэн мастерийн ажил англи хэл дээр бичнэ ээ" гээд л. Тэгээд өнгөрсөн семестер дипломын удирдагчаа сонгох болсон юм. Сонгохоосоо өмнө бүх багш нартай уулзаж, ямар чиглэлээр судалгаа хиймээр байгаа санаа оноогоо ярилцах ёстой. Тэгээд би  хамгийн их таалагддаг професор дээрээ очоод уулзлаа. Би ийм ийм юм хиймээр байна, ийм ийм санаа байна, бла бла. Дээрээс нь миний англи хэл сайн биш, би тэрэндээ санаа зовж байна, энээ тэрээ гээд л. Тэгсэн чинь "Чи бид хоёр ингээд ойлголцоод болоод л байна. Хэл бол хэрэглэгдэхүүн. Би ч бас заримдаа буруу ярьдаг. Дүрмийн алдаа гаргадаг. Гэсэн ч бид бие биетэйгээ харилцаж чадаж байна. Энэ л хамгийн чухал" гэж хэлсэн юм аа. Энэ үг намайг байнга тайвшруулаад байгаа ч би айж байна, бүтэн диплом бичнэ гэхээс. Гэхдээ ер нь бол цагаа тулахаар "би чадна" л гэж бодож байгаа. Нэг мэдэхэд л би дипломоо хамгаалчихсан, хэцүү байсан бүхнийг давчихсан л байх болно. Тиймээс та ч бас маргаашийн ярилцлагыг асуудалгүй даваад гарна. Тэгэхээр:
1. Өөртөө эргэлзэх хэрэггүй. Муу байсан ч асуудалгүй. Аль чадлаараа өөрийгөө илэрхийлэхийг хичээ
2. Зоригтой, өөртөө итгэлтэй байхад тэгээд болчих нь дөө.
3. Тэнцэхгүй байсан ч дэлхий хөмөрчих гэж байгаа биш юунд санаа зовох юм бэ. Тэгээд ч бөөн туршлага хуримтлуулах боломж байхад. Нэг юм хийгээд үзнэ гэдэг чинь өөрөө амжилт, тэтгэлгийн талаар олж мэдэх чинь амжилт, тэрэнд материалаа өгье гэж шийдэх чинь амжилт, материалаа бүрэн бүрдүүлээд өгнө гэдэг чинь амжилт, эхний шатандаа тэнцэнэ гэдэг чинь бүр их амжилт. Энэ бүгдээс бид маш олон зүйл сурч авч байгаа учраас тэнцэхгүй байсан ч харамсах зүйл өчүүхэн ч байхгүй.

Нэг гоё зүйл хэлэхэд, материал хэрхэн бүрдүүлж өгөх талаар надаас олон хүн асуусан, бүр яаж дугтуйлах, хаана яаж гарын үсэг зурах талаар хүртэл.Ккк. Тэгэхээр та одоо энэ талаар болон ярилцлага ямар байдаг тухай мэдлэгтэй болсон/болчих учраас ирэх жил бас олон хүнд туслах хэмжээний мэдээлэлтэй болох нь ээ. Тэгэхээр таны өөрийнхөө төлөө хийсэн бүхэн чинь амжилт, өөрийн чинь development учраас, маргааш үзүүлээд өг. Амжилт хүсье.

Аа гол зүйлээ мартах гэж байна, орохоосоо өмнө гүнзгий амьсгаа аваад, тэгээд ИНЭЭХээ мартав.


Т. Энхбаяр
2016.03.22




Wednesday, March 16, 2016

Seasonal affective disorder-той болсон нь :P

Ёооё, нэг сайхан нартай өдөр Тайнан болон Тайваний зүүн эргээр аялсан тэмдэглэлээ, мартахаасаа өмнө, ирээдүйн өөртөө зориулаад бичээд тавьчих юм сан дөө.

Энэ семестер 7 хичээлтэй. хийгээд сүйд болохгүй байгаа ч амжихгүй л байна шүү. Багаар ажиллах, кейс, пресентац гээд л, хичээлийн хажуугаар багийнхантайгаа уулзах гэж бас нэг ажил. Дээрээс нь Seasonal affective disorder гэдэг өвчний шинж тэмдэг маш хүчтэй илрээд байнга нойр хүрээд, дээрээс нь өлсөөд байдаг болсон, хаха.

Хавар болоод ядраад байна оо хөгшин эгч нь.

Нээрээ өнөөдөр сайхан мэдээтэй.
Өнгөрсөн 12 сард манай сургуулийн 2 залуу бид  гурав, сургуулийн харьяа дунд сургууль дээр очиж Монгол орноо сурталчилсан юм. Баахан цуйван, баахан нийслэл салаад бөөн ажил болж хийгээд, 500 орчим хүүхдүүдэд амсуулж идүүлж нэг өдөржин болсон юм.
Тэгээд тэнд манайх хамгийн их хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гаргаж оролцсон улс болоод, зохион байгуулагч нарт магтуулж магтуулж ирсэн юм аа. За энэ яахав, оршил байлаа.

Тэгсэн чинь өнөөдөр гадаад оюутны албанаас мэйл ирж байна аа.
"Өнгөрсөн удаагийн соёлын өдөрлөгөөр маш гоё хоол хийсэн байсан. Өөрийн орныхоо алдартай хоолны жорыг хуваалцана уу гэж урьж байна. Бичсэн жорыг чинь сургуулийн сэтгүүлд хэвлэнэ. Сэтгүүл бүх сургууль даяар, бүх тэнхимүүд болон хамтын ажиллагаатай 300 гаруй сургуульд хүргэгдэнэ. Жор болон өөрийн мэдээллийг агуулсан, үгийн тоо хамаагүй, 2-3 зураг хавсаргасан нэг тийм юм байх хэрэгтэй. Тэгээд нэг үг бүрийг 3NTD-ээр тооцож, сэтгүүл хэвлэгдсэний дараа мөнгө өгнө" гэсэн ерөнхий утгатай, аягүй эелдэг мэйл хүлээж аваад. Тэгээд шууд л "Пөөх би 500 үг биччихвэл 1500NTD авлаа ш дээ" гэж бодоод л, мөнгө гэхээр нь нүд минь сэргээд нтр хахах.
Худлаа худлаа, мөнгө өгөхгүй ч байсан би бичнэ ээ, Монгол орноо, цуйвангаа сурталчлах тийм сайхан боломж байхад юу гэж үгүй гэх вэ дээ. Дээрээс нь би өөрөө стар болох гээд байхад, хаха. 
За нэг тиймэрхүү.

Энэ луувантай кейкийг идчихвэд л би гэгээрэх гээд байна :P


Т. Энхбаяр
2016,03,16

Saturday, February 27, 2016

Урангоогийнд хоёр дахиа очсон нь буюу Тайчуны аялал 2015.01.24-29

Мангаррр хүйтэнд Миаолигаас гараад Тайчунд шөнө очсон чинь Урангоо намайг тосч авалгүй, 1 цаг хүлээлгэсэн :(

За тэгээд Тайчунд би уул нь Урангоотой хамтдаа ямарч амралтгүй "тэнэнэ" гэсэн төлөвлөгөөтэй очсон боловч очиж налайсаар байгаад таарсоон.
Үзсэн харсан, очсон газар нь зөвхөн "921 газар хөдлөлтийн музей", Тунхай их сургуулийн кампуст Люүс гээд сүм үзсэн. Тэгээд л болоо.
Аймаар хүйтэн үе таарсан учраас хөнжилдөө хэвтэхийг илүүд үзээд өөр юу ч хийлгүй 5 хоносон. 6 ч билүү, ккк. Дээрээс нь мөнгө багатай, бас Тайчунд нэг газраас нөгөө рүү явахад мангар хол, автобусанд хамаг цаг өнгөрөөд, тэгээд автобусанд чичирч даарч явахаас төвөгшөөгөөд яваагүймөө.

Газар хөдлөлтийн музей:
1999 оны 9 сарын 21нд Тайваний төв хэсгээр 7,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж нийт 2415 хүн нас барж, 29 хүн ор сураггүй алга болж, 11305 хүн гэмтэж бэртэж маш их хохирол амсчээ. Энэхүү аймшигт үйл явдлаас хойш 5 жилийн дараа уг музейг байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд байгалийн гамшиг, түүний хор хохиролыг таниулах, мөн судалгаа шинжилгээний зорилгоор, ард иргэдийн хандив тусламж, дэмжлэгтэйгээр барьж байгуулжээ.

Энэхүү музейг Куан фу ахлах сургуулийн суурин дээр байгуулсан бөгөөд газар хөдлөлтийн яг дараах үеийн дүр зургийг хэвээр хадгалснаараа онцлог юм.
Музей 4 хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь:
1, Челонпу танхим (энд газар яагаад хөдөлдөг, эх газрын тектоник хөдөлгөөн, газар хөдлөлтийн бүс зэрэг газар хөдлөлттэй холбоотой мэдээллүүд, үзүүлэн, туршилтын багаж төхөөрөмж, дэлгэцүүд байдаг.)
2. Газар хөдлөлтийн инженерчлэлийн танхим (газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх технологи, инженерингийн шийдлүүд, газар хөдлөлтөнд тэсвэртэй барилга байгууламжийн талаарх мэдээлэл, үзүүлэнгүүд)
3, Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх танхим (байгалийн гамшиг (үер, тайпуун зэрэг), түүний тухай, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг бүхий л төрлийн мэдээ мэдээлэл)
4, Зургийн галерей (9.21 нд юу болоод өнгөрсөн тухай гэрэл зураг, дүрс бичлэг, мэдээллүүд)
5, Сэргээн засварлалт, бүтээн байгуулалтын танхим (хэрхэн сэргээн засварласан тухай мэдээлэл, үзүүлэнгүүд)


















Люүс сүм:
Хнн, зүгээр хөөрхөн хэлбэртэй л болохоос өөр юу ч байхгүй ээ. Энэ сүмийг үзэх гэж ирж очихын автобусанд 4 цаг зарцуулсан. Автобус хүлээсэн цагийг оруулахгүйгээр.
Luce Chapel
Тайчунд идсэн хамгийн сайхан хоол буюу Урангоогийн гарын цуйван

Monday, February 22, 2016

Миаоли-2

За Миаоли дахь 3 дахь өдрийн өглөө бас л алдартай, амттай гэсэн газар орж хоол идсээн. Гэхдээ надад бол ер амттай байгаагүй. Гэхдээ л идсэн :D 
Тэгээд цайны газрын орчин нь бохир, тухгүй. Гэхдээ хүмүүс нь тоодоггүй юм байна лээ.


Тэгээд бас л машинаар явж явж Sheng Sing галт тэрэгний буудал дээр ирэв. 
Энд Хакка үндэсний цай хийж уух зорилготой.
Их сонирхолтой. Ногоон цай, хэдэн төрлийн самар холиод уур нүдүүр шиг сав өгөөд тэднийг нунтаг болтол нүднэ. Яг нүдэх биш "эргүүлнэ". Аяга нь доороо арзгартай, тэрэн дээр нь нүдүүрээ эргүүлж бүгдийг бутлана. Тэгээд самрын тос нь ялгартал, ялгарч харагдтал эргүүлэх ёстой. Олон охидууд "тосыг нь гаргаж" чаддаггүй юм гэсээн. Гэхдээ би бол чадсаан хаха. Гүрийж байгаад тосыг нь гаргаж байж л санаа амрана ш дээ угаасаа тээ. Юун төлөө Монгол хүн билээ :P




Тэгээд ч тосыг нь гаргах тийм ч хэцүү биш юм байна лээ. 
За тэгээд нэгэнт тосыг нь гаргачихсан бол, бас нэг нунтаг цай шиг юм холиод, сайн хутгана. Цайны газрын хүн ирж шалгаад, болсон байвал буцалсан ус авчирч өгнө. Тэгээд нүдсэн цайны холимогоосоо нэг халбага, будаа жижиг халбагаар хийгээд, тэгээд буцалсан усаа нэмээд сайн хутгаад Хакка цай бэлэн болно :D






"Хн, нэг аяга цай уух гэж бөөн юм болохын байна" гэж болож болох ч гэсэн өөрийн гараар хийх ёстой сонирхолтой юм байна лээ. Зөндөө таалагдсан.

Хамгийн өндөрт байдаг галт тэрэгний буудал (Sheng Sing Station) 1905 онд баригдсан. Гэхдээ одоо ашиглагддаггүй ч гэсэн олон түүхийн гэрч болон үлдсэн юм гэсэээн.




Аялалын дурсгал болгож бугуйвч худалдаж авав.


Дараагийн очих газар Lonsheng Fallin Bridge буюу Хаккачуудын барьсан гүүр, цагаан будааны цавуугаар барисан юм гэнэ лээ. Тэгээд цагаан будааны цавуу гүүрийг тогтоож дийлээгүйн улмаас нурчихсан гэсэн.


 

За тэгээд Hakka Culture Park


 



 За тэгээд асар хүйтэн, Тайваний их хүйтрэлтийн өдөр таарсан учраас, арай л хөлдөөд үхчихээгүй энэ өдрийн аялалыг дуусгаад Лулугийнд оройн хоол идчихээд Тайчун руу хөдлөсөн юм аа.
Биед сайн шөл, (юу юутай ч гэлээ, аймаар амтгүй шөл :P), тэгээд хуурсан байцаа,
цагаан будааны гурилаар хийсэн банш