За гэнэт онгод орсооон.
Солонгосын засгийн газрын тэтгэлгийн бичиг баримтын шалгаруулалт дуусаад, маргааш ярилцлага нь болох юм байна аа.
Миний мэдэх лав 3 хүн энэ шатандаа тэнцсэн байна, бас таних танихгүй хэд хэдэн хүмүүс "ярилцлаганд орох боллоо, яах билээ, яаанаа" гэсэн мэссэж ирүүлжээ. Ямартай ч баяр хүргэе аа. Эхний шатандаа тэнцэнэ гэдэг чинь том амжилт. Хэдэн зуун хүнээс сайндаа 15 хүн тэнцэж байгаа ш дээ.
Ямартай ч санаа зоволтгүй дээ, ярилцлаганд орлоо гээд та үхчихгүй :P
Өнгөрсөн жил надад л лав ингээд асуучих, сэтгэл санааг минь өргөөд өгөх хүн байгаагүй л юм даг. Азтай юмөө та нар :P
Нэг мэдсэн жил өнгөрчиж, тэ.
Эргэн дурсахад:
Ярилцлага болох өдөр цагаасаа 30 минутын өмнө элчин дээр очоод цагаа хүлээсэн юм даг. Тэгээд хүмүүс нэмэгдэж ирээд л, ирээд л, зарим нь яриасаг, зарим нь дуугай хүмүүс. Тэгээд танилцаад, нэр усаа мэдэлцээд, ямар чиглэлээр сурахаар төлөвлөж байгаагаа ярилцаад. Бас ямар хэл дээр ярилцлага өгөх тухайгаа хальт хальт яриад нэг л түгшсэн, сандарсан хүмүүс байсан даг.
Би ерөөсөө сандраагүй ээ, хаха. Худлаа худлаа, сандарсаан сандарсан, бас айсан.
Орохын өмнө, ихэнх нь Солонгосоор ярина гээд, би чинь англи хэл дээр ганцаараа ярих нь дээ бараг, гэж бодоод л. Бас өмнөх жил нь тэнцээгүй хүмүүс ярилцлага ямар "аймаар" болдог тухай яриад л улам сандаргаад байсаан.
Тэгээд тэнд чинь би өөрийнхөө англи хэлэнд эргэлзээстэй. юу билээ, яах билээ, би чадах билүү, гараад зугтах уу, яах уу гэж бодоостой, (хаха худлаа худлаа арай ч гараад гүйх талаар бодоогүй ээ). Гэсэн ч хэт өөдрөг төрлийн хүн чинь "засс амь уу, заяа юу, би үхчихиймуу, хнн" гэж бодоооол, өөрийгөөө зоригжуулааал, нээх том смайл царай гаргаал орсон, смайлтайгаа л гарч ирсэн. ккк
За ярилцлаганы өрөөн дотор бол өөдөөс чинь хараад 4 билүү 5 хичээл насны солонгос хүн (хөгшиндүү, албаны царайтай тийм хүмүүс бас бүгд эрэгтэй) ширээн дээр сууж байгаа.
Чи яг өөдөөс нь хараад, жаахан зайтай, ганц сандал дээр суух болно. (Солонгос драма дээр гардаг ш дээ, ажлын ярилцлага гээд, гав ганцааранг нь суулгачихаад, аймаар албаны, хүйтэн царайтай хүмүүс өөдөөс чинь хараад, "энийг яаж барьж идэх вэ" гээд сууж байдаг даа. Яг л тэр гэсэн үг, кккк ) Гэхдээ тийм ч аймаар биш ээ, зүгээр л хүмүүс байгаа.
Тэгээд миний л туршлагаар бол иймэрхүү л хүрээнд асууж байсан санагдаж байна.
- Өөрийн чинь тухай,
- Суралцах зорилго, чиглэл, яагаад гэдэг талаар
- Солонгост очиж байсан эсэх, солонгосын талаар ямархуу мэдээлэлтэй байгааг чинь тодруулах асуултууд
- Бас соёлын ялгаа, тэрэнд дасан зохицох талаар
Тэгээд одоо хальт зөвлөмж өгье өө. Олон хүний гол асуудал нь хэл байгаа байх. Тэгэхээр би чинь бас англиар сайн ярьдаг хүн биш ээ. Тэгсэн ч амьдраад, сураад болоод л байна.
Надад бас хэлний бэрхшээл байна аа. "Яаж бүхэл бүтэн мастерийн ажил англи хэл дээр бичнэ ээ" гээд л. Тэгээд өнгөрсөн семестер дипломын удирдагчаа сонгох болсон юм. Сонгохоосоо өмнө бүх багш нартай уулзаж, ямар чиглэлээр судалгаа хиймээр байгаа санаа оноогоо ярилцах ёстой. Тэгээд би хамгийн их таалагддаг професор дээрээ очоод уулзлаа. Би ийм ийм юм хиймээр байна, ийм ийм санаа байна, бла бла. Дээрээс нь миний англи хэл сайн биш, би тэрэндээ санаа зовж байна, энээ тэрээ гээд л. Тэгсэн чинь "Чи бид хоёр ингээд ойлголцоод болоод л байна. Хэл бол хэрэглэгдэхүүн. Би ч бас заримдаа буруу ярьдаг. Дүрмийн алдаа гаргадаг. Гэсэн ч бид бие биетэйгээ харилцаж чадаж байна. Энэ л хамгийн чухал" гэж хэлсэн юм аа. Энэ үг намайг байнга тайвшруулаад байгаа ч би айж байна, бүтэн диплом бичнэ гэхээс. Гэхдээ ер нь бол цагаа тулахаар "би чадна" л гэж бодож байгаа. Нэг мэдэхэд л би дипломоо хамгаалчихсан, хэцүү байсан бүхнийг давчихсан л байх болно. Тиймээс та ч бас маргаашийн ярилцлагыг асуудалгүй даваад гарна. Тэгэхээр:
1. Өөртөө эргэлзэх хэрэггүй. Муу байсан ч асуудалгүй. Аль чадлаараа өөрийгөө илэрхийлэхийг хичээ
2. Зоригтой, өөртөө итгэлтэй байхад тэгээд болчих нь дөө.
3. Тэнцэхгүй байсан ч дэлхий хөмөрчих гэж байгаа биш юунд санаа зовох юм бэ. Тэгээд ч бөөн туршлага хуримтлуулах боломж байхад. Нэг юм хийгээд үзнэ гэдэг чинь өөрөө амжилт, тэтгэлгийн талаар олж мэдэх чинь амжилт, тэрэнд материалаа өгье гэж шийдэх чинь амжилт, материалаа бүрэн бүрдүүлээд өгнө гэдэг чинь амжилт, эхний шатандаа тэнцэнэ гэдэг чинь бүр их амжилт. Энэ бүгдээс бид маш олон зүйл сурч авч байгаа учраас тэнцэхгүй байсан ч харамсах зүйл өчүүхэн ч байхгүй.
Нэг гоё зүйл хэлэхэд, материал хэрхэн бүрдүүлж өгөх талаар надаас олон хүн асуусан, бүр яаж дугтуйлах, хаана яаж гарын үсэг зурах талаар хүртэл.Ккк. Тэгэхээр та одоо энэ талаар болон ярилцлага ямар байдаг тухай мэдлэгтэй болсон/болчих учраас ирэх жил бас олон хүнд туслах хэмжээний мэдээлэлтэй болох нь ээ. Тэгэхээр таны өөрийнхөө төлөө хийсэн бүхэн чинь амжилт, өөрийн чинь development учраас, маргааш үзүүлээд өг. Амжилт хүсье.
Аа гол зүйлээ мартах гэж байна, орохоосоо өмнө гүнзгий амьсгаа аваад, тэгээд ИНЭЭХээ мартав.
Т. Энхбаяр
2016.03.22
No comments:
Post a Comment