Энэ семестер 7 хичээлтэй. хийгээд сүйд болохгүй байгаа ч амжихгүй л байна шүү. Багаар ажиллах, кейс, пресентац гээд л, хичээлийн хажуугаар багийнхантайгаа уулзах гэж бас нэг ажил. Дээрээс нь Seasonal affective disorder гэдэг өвчний шинж тэмдэг маш хүчтэй илрээд байнга нойр хүрээд, дээрээс нь өлсөөд байдаг болсон, хаха.
Хавар болоод ядраад байна оо хөгшин эгч нь.
Нээрээ өнөөдөр сайхан мэдээтэй.
Өнгөрсөн 12 сард манай сургуулийн 2 залуу бид гурав, сургуулийн харьяа дунд сургууль дээр очиж Монгол орноо сурталчилсан юм. Баахан цуйван, баахан нийслэл салаад бөөн ажил болж хийгээд, 500 орчим хүүхдүүдэд амсуулж идүүлж нэг өдөржин болсон юм.
Тэгээд тэнд манайх хамгийн их хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гаргаж оролцсон улс болоод, зохион байгуулагч нарт магтуулж магтуулж ирсэн юм аа. За энэ яахав, оршил байлаа.
Тэгсэн чинь өнөөдөр гадаад оюутны албанаас мэйл ирж байна аа.
"Өнгөрсөн удаагийн соёлын өдөрлөгөөр маш гоё хоол хийсэн байсан. Өөрийн орныхоо алдартай хоолны жорыг хуваалцана уу гэж урьж байна. Бичсэн жорыг чинь сургуулийн сэтгүүлд хэвлэнэ. Сэтгүүл бүх сургууль даяар, бүх тэнхимүүд болон хамтын ажиллагаатай 300 гаруй сургуульд хүргэгдэнэ. Жор болон өөрийн мэдээллийг агуулсан, үгийн тоо хамаагүй, 2-3 зураг хавсаргасан нэг тийм юм байх хэрэгтэй. Тэгээд нэг үг бүрийг 3NTD-ээр тооцож, сэтгүүл хэвлэгдсэний дараа мөнгө өгнө" гэсэн ерөнхий утгатай, аягүй эелдэг мэйл хүлээж аваад. Тэгээд шууд л "Пөөх би 500 үг биччихвэл 1500NTD авлаа ш дээ" гэж бодоод л, мөнгө гэхээр нь нүд минь сэргээд нтр хахах.
Худлаа худлаа, мөнгө өгөхгүй ч байсан би бичнэ ээ, Монгол орноо, цуйвангаа сурталчлах тийм сайхан боломж байхад юу гэж үгүй гэх вэ дээ. Дээрээс нь би өөрөө стар болох гээд байхад, хаха.
Т. Энхбаяр
2016,03,16
No comments:
Post a Comment