За тэгээд Тайчунд би уул нь Урангоотой хамтдаа ямарч амралтгүй "тэнэнэ" гэсэн төлөвлөгөөтэй очсон боловч очиж налайсаар байгаад таарсоон.
Үзсэн харсан, очсон газар нь зөвхөн "921 газар хөдлөлтийн музей", Тунхай их сургуулийн кампуст Люүс гээд сүм үзсэн. Тэгээд л болоо.
Аймаар хүйтэн үе таарсан учраас хөнжилдөө хэвтэхийг илүүд үзээд өөр юу ч хийлгүй 5 хоносон. 6 ч билүү, ккк. Дээрээс нь мөнгө багатай, бас Тайчунд нэг газраас нөгөө рүү явахад мангар хол, автобусанд хамаг цаг өнгөрөөд, тэгээд автобусанд чичирч даарч явахаас төвөгшөөгөөд яваагүймөө.
Газар хөдлөлтийн музей:
1999 оны 9 сарын 21нд Тайваний төв хэсгээр 7,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж нийт 2415 хүн нас барж, 29 хүн ор сураггүй алга болж, 11305 хүн гэмтэж бэртэж маш их хохирол амсчээ. Энэхүү аймшигт үйл явдлаас хойш 5 жилийн дараа уг музейг байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд байгалийн гамшиг, түүний хор хохиролыг таниулах, мөн судалгаа шинжилгээний зорилгоор, ард иргэдийн хандив тусламж, дэмжлэгтэйгээр барьж байгуулжээ.
Энэхүү музейг Куан фу ахлах сургуулийн суурин дээр байгуулсан бөгөөд газар хөдлөлтийн яг дараах үеийн дүр зургийг хэвээр хадгалснаараа онцлог юм.
Музей 4 хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр нь:
1, Челонпу танхим (энд газар яагаад хөдөлдөг, эх газрын тектоник хөдөлгөөн, газар хөдлөлтийн бүс зэрэг газар хөдлөлттэй холбоотой мэдээллүүд, үзүүлэн, туршилтын багаж төхөөрөмж, дэлгэцүүд байдаг.)
2. Газар хөдлөлтийн инженерчлэлийн танхим (газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх технологи, инженерингийн шийдлүүд, газар хөдлөлтөнд тэсвэртэй барилга байгууламжийн талаарх мэдээлэл, үзүүлэнгүүд)
3, Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх танхим (байгалийн гамшиг (үер, тайпуун зэрэг), түүний тухай, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг бүхий л төрлийн мэдээ мэдээлэл)
4, Зургийн галерей (9.21 нд юу болоод өнгөрсөн тухай гэрэл зураг, дүрс бичлэг, мэдээллүүд)
5, Сэргээн засварлалт, бүтээн байгуулалтын танхим (хэрхэн сэргээн засварласан тухай мэдээлэл, үзүүлэнгүүд)
Хнн, зүгээр хөөрхөн хэлбэртэй л болохоос өөр юу ч байхгүй ээ. Энэ сүмийг үзэх гэж ирж очихын автобусанд 4 цаг зарцуулсан. Автобус хүлээсэн цагийг оруулахгүйгээр.
![]() |
Luce Chapel |
![]() |
Тайчунд идсэн хамгийн сайхан хоол буюу Урангоогийн гарын цуйван |
Gambling - Dr. MCD
ReplyDeleteSome of our casino-resorts were 동해 출장안마 in fact casino-resorts in Maine. 정읍 출장샵 The gaming area, casino rooms, hotel, dining and other amenities for 안산 출장마사지 the 안양 출장샵 guests 계룡 출장샵 can