Гэнэт бодлоо л доо. Би Тайваньд ер нь хуучраад байх шиг байнаа :P , ялгаатай байдлуудыг анзаарсан хирнээ аан өөр юм байна гээд л өөрөө харчихаад бусадтай хуваалцахгүй орхиод байсан байна.
Энэ удаа Монголд мастерт сурах, Тайваньд сурахын ялгааг өөрийнхөө олж харснаар бичье гэж бодлоо.
Эхлээд сургуулийнхаа талаар хэлье, манай сургуулийн нэр National Taiwan Normal University. Би энэ сургуулийн College of International Studies and Social Science, Graduate Institute of International Human Resource Development гэсэн хөтөлбөрт сурдаг. Манай тэнхимийн хичээл бүгд англи хэл дээр ордог. Бүрэн англи хэл дээрх хөтөлбөр. Ер нь бол би Master of Business Administration (MBA) гэсэн зэрэгтэй төгсөнө. Гэхдээ хүний нөөцийн хөгжил тал руу мэргэшиж байгаа.
Профессорууд маань ихэнх нь Америкт PhD хийсэн хүмүүс, гэхдээ Тайваньд төгссөн нэг профессор бас бий. Тэгээд анзаарч байхад ер нь Америк маягаар хичээлээ болон сургалтаа явуулахыг хичээдэг. Америкт яг ямар байдгийг би мэдэхгүй л дээ, гэхдээ Америкийн боловсролын систем, сургалтын талаар уншиж, сонсож дуулсантайгаа харьцуулахад л америк маягаар хичээлээ явуулахыг хичээдэг юм байна гэж харсан.
Сургалтын орчин:
Тэнгэр газар шиг ялгаатай. Үнэхээр ялгаатай. Энд бол хичээлийн нэг танхим иж бүрэн, төрөл бүрийн самбар, боард, компьютер, индэр, прожектор, микрофон, чанга яригч гээд бүгд бий. Тэгээд тэнхимд маань хичээлийн хэрэгсэл, бичгийн хэрэгсэл иж бүрнээрээ, өнгө өнгө, төрөл төрөл, жижиг том, гээд л, хичээлд хэрэглэж болох бүх зүйл байгаа. Оюутнууд багш нар бүгд ашиглаж болно. Хичээлийн хэрэглэл гэдэгт албаны том жижиг дугтуйнаас эхлээд, тодруулагч, хайч, скоч, гээд "хүний хэрэгцээ цөм бүрэн". Яахав, мөнгөтэй, хамгамж сайтай.
Тэгтэл манайд ямар билээ. Хичээл орох гэж нэг прожектор тэвэрчихээд л хоосон анги, булангийн навсархай өрөө хайж хичээл ордог ш дээ :( (муухай сонсогдож байгаа ч харамсалтай нь үнэн). Хөөрхий багш нар тэнхимийн нэг лаптоп, прожектор, уртасгагч, цэнэглэгч залгуур гээд л олон юм чирж ирээд л хичээлээ ордог. Ганц нэг хурлын танхимыг эс тооцвол ер нь хаа ч ялгаагүй байгаа доо.
Тэгээд ер нь мөнгөтэй, мөнгөгүйн ялгаа байх шиг байгаа юм. Энд Анагаахын сургуульд сурч байгаа хүмүүстэй уулзахаар бас л суралцах орчны ялгаа асар их байгааг хэлж байна билээ. Лаборатори, тоног төхөөрөмж нь "тасархай" гэсээн. Зүгээр нэг захын хувийн сургууль гэхэд л Монголд байхгүй лаб-тай гэсэн. Дээрээс нь Монголын анагаахын салбар төнөг төхөөрөмжийнхөө хувьд 20 гаруй жилээр хоцорч яваа гэж байна лээ. Хэрвээ тоног төхөөрөмж, материал хангамж сайтай бол монгол эмч нар "будаа болгохоор" байна гэсэн.
Ер нь тэгээд суралцах бүх боломжоор хангасан гэж хэлж болно доо. Гэхдээ хүн аймаар шуналтай зэвүүн байдгыг би өөр дээрээ анзаараад байгаа хаха.Яаж гэхээр өөр сургууль дээр хичээл үзсэн чинь манай сургуулиас илүү гоё, орчин үеийн. Бүх хана мана нь самбар шиг, дээр нь бичиж болдог, тэгээд олон дэлгэц нтртэй хаха. Тэгэхээр нь бас харьцуулаад, манай сургуулийн танхим миа юм байна гэж бодоод байгаа ш дээ хаха.
Бас зөвхөн анги танхим ч биш, номын сан, спорт талбай, заал танхим гэх мэт. Бүр мэдээллийн сан, судалгааны материал хайж унших зэрэгт бол бас л харьцуулашгүй. Зүгээр нэг захын сургуулийн спорт заал нь манай "Буянт- Ухаа спорт цогцолбор" юм уу. Тэрнээс ч том юм уу.
Удирдагчаа сонгох:
Монголд мастерт сурахад бол эхний жил заавал үзэх хичээлүүдээ үзээд хоёр дахь жилийн эхээр удирдагчаа сонгодог шиг санаж байна. (Бараг мартчихсан байна ш дээ :P)
Энд бол шууд хоёр дахь семестер эхлэнгүүт сонгодог. Багш нараа сайн мэдэхгүй, хичээл яаж зааж байгаа, хүмүүстэй, оюутнуудтай хэрхэн харьцаж байгаагаас нь л багшаа хальт дүгнэнэ үү гэхээс, сайн мэдэж амжаагүй, судалгааны чиглэл, диплом удирдах арга барилыг нь сайн мэдэж амжаагүй байхад сонго гэдэг нь жаахан төвөгтэй гэх үү, тийм ч зөв санагдаагүй. Тэгээд л дээд курсынхнаасаа сураг сонсож байгаад л, хүмүүсийн дүгнэлт дээр үндэслээд удирдагчаа сонгоно. Багш нартайгаа уулзаж, өөрийнхөө сонирхож буй сэдвийн талаар ярилцаж болно л доо. Гэхдээ дөнгөж шинээр ирээд байгаа хүмүүсийн хувьд энэ тал дээр анхаарал тавих болоогүй, бэлтгэлгүй байдаг болохоор бараг уулздаггүй юм шиг харагдсан. Гэхдээ Тайвань оюутнууд яасныг сайн мэдэхгүй ч, манай гадаад оюутнууд бол бараг уулзаагүй дээ багш нартай ккк.
Миний хувьд хичээлээ их сонирхолтой заадаг нэг л профессортой уулзсан, сонирхож байгаа сэдвүүдийнхээ талаар жаахан ярилцсан. Тэгээд тэр профессороо сонгочихсон :) Сонгосон ч гэж сонгогдсон. Энд бид нар багш нараа сонгох судалгаа бөглөдөг, хамгийн их сонгомоор байгаа багшаа 1 дугаарт, дараагийн сонголтоо 2 дугаарт гэх мэтээр багш нараа эрэмбэлээд тэнхимд өгнө. Тэгээд тэрийг харж байгаад багш нар оюутнуудаа сонгодог.
Харин Монголд бол сэдвийн хэлэлцүүлэг билүү, удирдагч томилох хурал болдог. Тэр хурлаар миний сонирхож байгаа сэдвийг харж байгаад, тухайн чиглэлээр судалгаа хийдэг, удирдах боломжтой багшийг бараг томилдог. Гэхдээ саналаа өгөх, өөрийнхөө сонголтыг хамгаалах эрхтэй. Үгүй ээ би энэ багшийг л сонгомоор байна гэж хэлэх боломжтой ккк. Ер нь бол тэр хурлаас өмнө аль хэдийн дуртай багшаа олоод уулзаад, таныг сонгомоор байна гэж ярилцаад бараг ордог л доо. Гэхдээ сонголгүй ороод шууд томилогдсон багшаараа удирдуулдаг хүмүүс ч бас байдаг. (Манай сэтгэл судлалын тэнхимийнхний хувьд хэн багшид аль оюутан тохирохыг сэтгэл судлаач хүмүүс болохоор бараг анзаарч мэдээд, тохируулчихдаг юм шиг санагдсан хаха. Дараа нь л, бид нар (ангийнхан) ярьж байхад, "тэр багшийг сонгоогүй байсан бол би төгсөхгүй байх байсан" гэх мэт яриа болоод, их тохирсон багш шавийн "нийлэмж" байсныг дүгнэж ярилцсан юм даг :P)
Сэдвийн хамгаалалт:
Тайваньд бол сэдвийн хамгаалалт (proposal defense), жинхэнэ хамгаалалт (final defense) л болдог. Хоёр удаа л хэлэлцүүлгээр орно гэсэн үг. Харин Монголд сэдвийн хамгаалалт, жинхэнэ хамгаалалтаас гадна, энэ хоёрын голоор явцын хамгаалалтууд болдог, хэд хэдэн удаа.
Энд бол хоёр дахь семестер гэхэд л удирлдагчтай болчихдог. Тэгээд удирдагч багш нар өөр өөрсдийнхөө арга барилаар хүмүүсээ чиглүүлээд явна. Манай багшийн хувьд бид нарт судалгаа хийх, тесис бичих талаар сургалт ороод явж байгаа. Тэгээд энэ жил буюу хоёр дахь жил эхлэнгүүд сэдвээ сонгоод, судалгааныхаа бүтцийг гаргаад (research framework) диплом дээрээ ажиллаад эхлэж байгаа. 12 сард сэдвийн хамгаалалтанд орох ёстой. Энэ хамгаалалтанд ороход Introduction, Literature Review, Methodology гэсэн эхний гурван бүлэг бичигдсэн байх ёстой.
Сэдвийн хамгаалалтанд committee member гээд хоёр хүн байна. Энэ хоёр хүн манай тэнхимын профессор байж болно, эсвэл гаднаас, өөр сургуулийн профессор байж болно. Тухайн оюутны судалгааны ажилтай холбоотой чиглэлээр судалгаагаа хийдэг профессор байх ёстой. Энэ нь ёстой амар, цөөн хүнтэй, сайхан санагдсан. Бас ямар профессорыг "хамгаалуулах зөвлөл"-д оруулмаар байгаа саналаа бас гаргаж болно. Өөртөө таалагддаг, найс (nice) профессор сонгож болно. Тийм болохоор бүр амар. Диплом удирдагч, оюутан, тэгээд хоёр профессор тэгээд тухайн хамгаалалтыг үзэхээр, ашиглахаар ирсэн хүмүүс байж болно. Үзэхээр ирсэн хүмүүс гэдэгт 1-р курсын оюутнууд болон тухайн хамгаалж байгаа оюутны найзууд байж болно. Манай тэнхимын хувьд 1-р курсын оюутнууд хамгийн багадаа нэг Proposal defense, нэг Final defense-д суусан байх ёстой байдаг. Өнгөрсөн жил би 2 proposal, 2 final defense-д сууж үзсэн. Тийм болохоор хамгаалалтын талаарх хэсгүүдийг би өнгөрсөн жилийн ажиглалтынхаа хүрээнд бичиж байна. Бусдаар би өөрөө ямарч хамгаалалт хийгээгүй байгаа. Удахгүй хийнэ :)
Харин Монголд бол тэнхимийн бүх багш нар сууна. Тэгээд бусад оюутнууд сууж болно. Бүх багш нар санаа оноогоо хэлээд явна. Бүх багш нар суухын төвөгтэй талыг бүүр доор бичих болно :P (Уучлаарай багш нараа, хэрвээ уншиж байвал).
Явцын хэлэлцүүлэг:
Энд Тайваньд бол явцийн хэлэлцүүлэг гэж байхгүй. Хэрвээ би сэдвийн хамгаалалтандаа амжилттай орчихсон бол тухайн чиглэлээрээ үргэлжлүүлээд удирдагч багштайгаа ажиллаад явна.
Монголд бол хэд хэдэн удаа явцын хэлэлцүүлэг болно. Хэн юу хийж байна, яаж хийж байна, засах сайжруулах юу байна гэх мэтээр багш нар санал шүүмжээ хэлээд явдаг. Энэ нь уул нь зөв, дээрээс нь ашигтай ч, тухайн мөчүүдэд бол оюутнуудыг айлгаад, сэтгэл санаа хямраагаад байдаг талтай :P. Би нар лав айгаад сандраад байдаг байсан. Гэхдээ ингээд өнгөрсөн хойно нь бодохоор, айгаад байх зүйл байхгүй санагдсан. Хийж байгаа ажил маань хэрвээ буруу бол тэр дор нь засах боломжтой, залруулах хугацаатай гэсэн үг. Тийм болохоор хэлэлцүүлэгт ороход зовоод байх юм юу ч байхгүй юм байна лээ. Олон сайн шүүмж, ажлаа сайжруулах хэрэгтэй санаа олж авна. Гэхдээ нөгөө талд нэг төвөгтэй зүйл нь, олон багш нар суугаад, зарим нь ажлыг чинь сайн ойлгож уншаагүй, хараагүй хирнээ, өөр өөрийнхөө бодлоор шүүмжээ хэлээд байдаг. Тэр болгоныг нь авах хэцүү, бас шууд хаях хэцүү. Хаялаа гэхэд дараагийн хэлэлцүүлэг дээр "би өнгөрсөн удаа чамд тэгж хэлсэн, тэрийг яасан" гээд асуугдах магадлалтай учраас, хэн багш юу хэлсэн, тэрийг сайн анзаараад, дараагийн удаа асуултанд нь тохирох, эелдэг, дипломат маягын хариулт бэлдэх хэрэгтэй байдаг.
Жинхэнэ хамгаалалт:
Тайваньд жинхэнэ хамгаалалт сэдвийн хамгаалалтанд байсан хоёр committee member ирнэ. Тухайн оюутны сэдвийн хамгаалалт ямар байсныг мэдэх болохоор, тэр үеэр хэлсэн шүүмжүүд болон хийсэн ажлыг нь харна. Тэгээд оюутан ажлаа танилцуулсны дараа нууц хурал хийгээд тэнцэх эсэхийг нь шийднэ.
Харин Монголд тэнхимийн бүх багш нар ирнэ. Бас гаднаас салбарын шилдэг профессоруудыг урина. Тэгээд хэдэн хүн төгсөх гэж байна, бүх хүн нэрсийн дарааллаараа орно. Бүтэн өдрийн ажил болно кк. Тэгээд нэг нэгээрээ орж ажлаа яриад, хэвлэсэн ажлыг тань багш нар үзээд, хийсэн ажлын чинь талаар асуулт асууна, шүүмжлэнэ.
Тэгээд бүх хүн орж дууссаны дараа оюутан тус бүрийн оноог нэгтгээд, нийтэд нь танилцуулна.
Заа одоо олон багш нар байхын сул талыг бичнэ ээ.
Олон багш нар байхын нэг сул тал нь өөрийнхөө оюутныг хамгаалах болон бусдын оюутныг challenge хийх. Профессорууд ч гэсэн хүн учраас, бас нэг байгууллагад ажиллаж байгаа хамт олон учраас, тэр дотор бас бүлэг, пракц бий. Судалгааны үзэл баримтлал нь ялгаатай байх гэх мэтээс болоод бие биендээ таагүй ханддаг ч хүмүүс бий. Тиймээс заримдаа тэр хандлагаа оюутнууд дээр гаргах тохиолдол байдаг. Жишээ нь би А багшийн оюутан. Харин Б багш манай А багшид таагүй ханддаг бол хамгаалалтын үеэр Б багш надаас их асуух, намайг шалгах, их шүүмжлэх гэх мэт хандлага гаргаж болно. Шүүмжлэх, асуух гэх мэт нь уул нь байх ёстой зүйл боловч арай ихдүүдээд байгаа нь мэдээж анзаарагдана. хүмүүст.
Бас эрх мэдэл, нөлөөллийн асуудал байгаа. Тэр бүлэг профессорууд дунд хэн хамгийн нөлөөтэй, эрх мэдэлтэй байна, тэр багшийн оюутан арай бага асуудалтайгаар төгсөх гэх мэт.
Гэхдээ энэ зөвхөн Монголд биш л дээ. Энд ч гэсэн нэг нэгэндээ таагүй ханддаг, судалгааны арга барил нь зөрөөтэй багш нар бий. Их тод харуулахгүй ч анзаарагддаг аа. Академик ертөнцөд өрнөдөг тэмцлийн талаар бас нэг жишээ сонсож байсан юм байна. МУИС-ын нэг багш судалгааны семинарын үеэр ярьж байсан санагдаж байна. Тэр багш Оксфорд төгссөн. Тэгээд төгсөх үеэр нь нэг Солонгос залуу амиа хорлочихсон тохиолдол гарсан гэсэн. Тэр юунаас болсон гэхээр тэр солонгос залуу PhD зэргээ хамгаалаад, яг төгсөхийн даваан дээр нэг профессор хийсэн ажлыг нь хайр найргүй шүүмжлээд, няцаасан юм байна. Тэгээд тэр дарамтыг давж чадалгүй амиа хорлочихсон. Тэгтэл тэр шүүмжилдэг профессор өөрийнх нь удирдагч багшийн өрсөлдөгч, өрсөлдөгч гэхэд хаашаа юм, судалгааны үзэл баримтлал нь зөрөөтэй тийм хүмүүс л байсан байгаа юм.
Тиймээс диплом бичиж байгаа, зэрэг горилож байгаа хүмүүс иймэрхүү шүүмж болон дайралтанд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой юм шиг байна лээ.
За ингээд миний энэ удаагийн бичлэг үүгээр өндөрлөж байна. Мөн энэ бичсэн зүйл маань зөвхөн МУИС болон Тайваний NTNU -ийн жишээ, миний сурч байгаа болон сурч төгссөн цаг хугацаанд хамааралтай, бас зөвхөн миний л дүгнэлт учраас авахыг нь аваад хаяхыг нь хаяарай.
![]() |
Бид хэд дипломоо дөнгөж хамгаалчихаад байж байгаа нь Их ядарчээ, одоо харсан чинь |
![]() |
Сайхан хүүхнүүдтэйгээ :D |
Гэнэт зураг харсан чинь дараагийн бичих сэдвийн санаа олчихлоо. "Эгч нартай хамт суралцах нь" :P Их хөгжилтэй байна байх аа.
Т. Энхбаяр
2016.11.29
Тайпей, Тайвань
Hi, chamaas NTNU-n talaar heden ym asuuh gesiinmaa yaj holbogdoh uu? Thanks
ReplyDeleteБи энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
ReplyDelete(1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.