Wednesday, March 1, 2017

Улс төр болон дипломат харилцааны талаар, би мэдэхгүй л дээ, гэхдээ л...

Удаан хугацаанд амарч зугаалсны эцэст өнөөдрөөс л нэг юм хичээлдээ орж, оюутан гэдгээ мэдэрч байна л даа :D Гэхдээ хичээлийн талаар бичихгүй ээ, өнөөдөр олж мэдсэн мэдээллээ хуваалцах гэсэн юм.

Манай тэтгэлгээр (ICDF) сурдаг Сао Томе Принсипэ (Sao Tome and Principe) гээд улсын охин Бээжин явсныг олж дуулаад аа. Яасан гэсэн чинь, саяхан тэдний улс Тайваньтай дипломат харилцаагаа салгаад, Хятадтай дипломат харилцаа тогтоосон юм. Сонссон бол, Хятад гадаад харилцаандаа 3 том амжилт гаргасны нэгээр тодроод яригдаад байсан асуудал л даа. Манайд Далай ламын айлчлалаас болж асуудал үүсгээд, дахиж урихгүй гэсэн амлалт авсан нь өөр нэг амжилт нь болоод байсан даа. Санаж байгаа байх тэ.

За тэгээд юу болсон бэ гэхээр Сао Томе Принсипэ улсаас ирж суралцаж байгаа оюутнуудын тэтгэлгийг Taiwan ICDF шууд цуцлаад, тэрийгээ хэлэхгүй байж байгаад нэг л өдөр Бээжин явах онгоцны билет нь хүрээд ирсэн гэнээ. Тэгээд манай тэр охин хоёр хоногт хамаг юмаа бэлдээд Хятадад сурах гээд Бээжин нисчихэж ээ.

Тайвань тэтгэлэг өгөхөө зогсоочихсон чинь, Хятад шууд тэтгэлэг өгөөд сургах гээд аваад явчихсан байна. Тэгээд одоо шинэ дотуур байранд, бүх зүйл нь шинэ өрөөнд хоёулахнаа орсон байгаа гэнэ ээ. Сургууль мургууль яаж байгааг нь мэдсэнгүй. Бодвол улсын бодлого болохоор нэг сайн сургуульдаа шууд оруулчих байх л даа.

За тэгээд энэ постоороо юу хэлэх гэсэн бэ гэхээр Хятадын бодлого гэж их айхтар юм, бас гадаад харилцаа, улс төр гэдэг хүмүүсийн амьдралд шууд нөлөөлж болохоор байна. Мөн ийм айхтар хөрштэй гэдгээ бид сайн ойлгох ёстой юм байна.


Нэмэлтээр, Сао Томе Принсипэ бол Африкийн их жижигхээн арал улс. Өнгөрсөн жил соёлын арга хэмжээнд нь очиход их сайхан соёл уламжлалтай, бас их гоё хоолтой орон байна билээ. Кофе, какоагоороо алдартай нэг тийм хөгжиж байгаа жижиг улс. Бас 60 мянган хүн амтай, тэрнийх нь 6 мянга нь Португалд амьдардаг, 60 нь Тайваньд амьдардаг гэж байсан, би буруу санаагүй бол. Дэлхийн хамгийн алдартай шоколадыг тэдний какаогоор хийдэг гэсээн.

Мөн, Хятад, Африкийн орнуудтай харилцах харилцаагаа идэвхтэйгээр өргөжүүлсээр байгаа. Тайвань мөн адил хичээж, Африкийн орнуудад тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ч тэр нь хоол хүнс, төсөл хөтөлбөр зэргээр хэмжигддэг. Харин Хятад дэд бүтэц, зам харилцаанд нь хөрөнгө оруулаад, бүтээн байгуулалт хийж өгдөг. Тийм биет тусламж үзүүлдэг учраас тухайн орнууд Хятадад илүү талтай байдаг талаар Кенид явж байхдаа ч билүү, хаана ч билээ сонссон санагдаж байна.

Ер нь Хятад "бүгдийг авахыг" хичээж байгааг хүн болгон мэдэж байгаа, үүнийгээ хэрэгжүүлэхэд нь "мөнгө ихтэй" нь ч нөлөөлдөг биз ээ.



Т. Энхбаяр
2017.03.01
Тайпей










2 comments:

  1. Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
    (1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.

    ReplyDelete
  2. Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
    (1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.

    ReplyDelete