Миний блогийн цөөн уншигчдын маань нэг Тайваньд суралцах талаар, цаг агаар, орчин нөхцлийн талаар бичээч гэсээн. Тэгээд тэр хүнд зориулж бичихээр шийдлээ :D
Сургуулийн тэтгэлэг, нөхцөл, зуучлалын байгууллага, ажил хийх болон олдох боломж, цаг агаар, хүмүүс, орчны талаар өөрийнхөө анзаарсан, дүгнэсэн, бас олж мэдсэн зүйлүүдээ бичлээ. Хэрэг болно байх гэж найдаж байна.
1. Тэтгэлэг
Тэтгэлэгүүд олон янз бий, улсын, олон улсын байгууллагын мөн сургууль бүр өөрсдийн тэтгэлэгтэй. Сургуулийн тэтгэлгүүд бас ялгаатай. Тиймээс сонирхож байгаа сургуулиа сайн судлах хэрэгтэй гэж хамгийн түрүүнд хэлмээр байна.
Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газраар зарлагддаг гурван гол тэтгэлэг бий (миний мэдэхийн). Тэдгээрийн нэг нь миний авсан Taiwan ICDF-ийн тэтгэлэг. Энэ бол бүрэн тэтгэлэг, онгоцны тийз, сургалтын төлбөр, дотуур байр, сарын стипент, даатгал гээд бүгд ордог. Нөгөөх нь Тайваний засгийн газрын тэтгэлэг, сургалтын төлбар, тэгээд сар бүр 20,000 тайвань долларын тэтгэлэг аваад амьдрах зардалаа өөрөө төлөх ёстой. Нөгөөх нь Хятад хэл сурах хүмүүст зориулсан тэтгэлэг байдаг. Энэ тэтгэлгүүдийг авсан хүмүүст бол асуудал ер нь гарахгүй. Над шиг "жаргалтай мангар бацаан" гэдэг ангилалд ороод, элдэв юманд санаа зовохгүй сураад төгсөх боломжтой.
Харин сургуулийн тэтгэлгүүдийн хувьд Тайваний сургууль бүр өөрийн гэсэн тэтгэлэгтэй. Шинэ оюутан татах, элсүүлэх бодлогынх нь нэг хэсэг учраас сургуулиасаа хамаараад нөхцөл, тэтгэлгийн хэмжээ ялгаатай. Бүрэн, хагас гэх мэт олон төрөлтэй.
Жишээ нь манай сургууль гэхэд хэд хэдэн төрлийн тэтгэлэгтэй. Хамгийн боломжийн, сайн нь сар бүр 15,000 тайвань доллар авах. Энэ мөнгөөр төлбөрөө, бусад бүх зардалаа төлнө. Энэ тэтгэлгийг авсан хүмүүс ерөнхийдөө өөрсдийгөө болгоод амьдраад сураад байх боломжтой. Хамгийн гол асуудал нь энэ тэтгэлгийг зөвхөн шинэ элсэгчдэд л өгдөг. Тиймээс дараагийн жил тэтгэлэг олдох магадлал маш бага, бараг боломжгүй. Тиймээс 2 дахь жилдээ мөнгөний асуудалд орох эрсдэлтэй. Энэ тэтгэлгийн гол зорилго ч гэсэн хүмүүсийг татах учраас хуучин оюутанд өгдөггүй, хичнээн онц сурсан ч магадлал багатай. Тэгээд нэг жил сурчихсан хүмүүс дахиад нэг жил яаж ийж байгаад тэсэх хэрэгтэй болдог. Сургалтын төлбөрийн 100%, 50% гэх мэт тэтгэлэг байгаа. Гэхдээ амьдрах зардал гээд бас л мөнгө хэрэгтэй болох учраас мөнгөнөөс болж сэтгэл санааны хямралд орох, цаашлаад сургуулиа хаях гэх мэт асуудал гарах боломжтой. Нэг жил болчихоод хаяад явах хэцүү, тэгээд суръя гэхээр төлбөр гэдэг асуудалтай болоод хэцүү байдалд орох тохиолдол байдаг.
Гэхдээ энэ бол зөвхөн манай сургуулийн жишээ. Тайвань Тех (NTUST)-ийн хувьд сургалтын төлбөрөөс чөлөөлөөд, сар бүр 10000ntd (бүрэн тэтгэлэг), эсвэл 8000ntd (хагас тэтгэлэг) стипент хоёр жилийн турш авах боломжтой байдаг. Гэхдээ тэтгэлэг авах эсэх нь тухайн семестерийн дүнгээс хамаарах учраас онц сураад байвал тэтгэлгээ аваад мөнгөний асуудал багатай сураад төгсөх бүрэн боломжтой.
Гэх мэт сургууль бүрээсээ хамаараад ялгаатай учраас ирэхээсээ өмнө сургуулийнхаа талаар болон тэтгэлгийнхээ талаар сайн судлах хэрэгтэй.
2. Зуучлалын байгууллагууд болон зуучлуулах талаар
Уучлаарай, шулуухан хэлэхэд энэ бол цэвэр мөнгөө үрж ядсан, бас өөрөө мэдээлэл хайгаад үзчих чадваргүй хүмүүсийн хийдэг ажил :P Сургуулийн сургалтын төлбөрийн 50%, 100%-ийн тэтгэлэг авах маш амархан. Ранк багатай, "хөдөөний" сургуулиудад бүр ч амархан. Тайваний сургуулиудад элсэгчдийн тоо буурсантай холбоотойгоор сургуулиуд гадаад оюутан авах сонирхол асар өндөртэй байгаа. Тиймээс сургуулиуд тэтгэлэг ихээр санал болгож байгаа, ялангуяа эхний жил. (Энд 2015-2016 онд нийт 151 хөтөлбөр ямарч элсэлт аваагүй талаар, мөн оюутнуудын тоо буурсан талаарх мэдээ байгаа)
Тиймээс, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, сургуулийн тэтгэлэг авах ХЭЦҮҮ БИШ, материалаа бүрдүүлээд, сургуулийн тэтгэлэгийн хүсэлтийг давхар бөглөчихөд ер нь өгчихнө дөө.
Зуучлалын байгууллага ярьсан дээр, манай нэг таньдаг хүн 2000usd төлсөн байсан. Зүгээр нэг сургуульд материалыг нь бүрдүүлж явуулахаад хариу авахын төлөө ш дээ. Эхэнд нь 1000usd хариу гарсны дараа дахиад 1000usd. Хайран мөнгө. Гэхдээ мөнгөтэй хүмүүсийн хувьд асуудал биш байх л даа. Их л хөнгөлөлт гэж харагдаж байгаа байх. Хөнгөлөлт мөн ч гэлээ, өөрсдөө материалаа явуулчихад авчих л хөнгөлөлт.
Гэхдээ зарим зуучлалын байгууллагууд сургуулиудтай хамтын ажиллагаатай, тохиролцоотой байх шиг байгаа юм. Гэхдээ тэр сургуулиуд нь тийм ч сайн сургуулиуд биш. Зуучлал хийж байгаа хүмүүсийн хувьд их сайхан бизнес ч юм уу гэж бодсон. Би бас ийм бизнес хиймээр ч юм шиг санагдсан, ккк.
Дээр ангийнхаа Гондурас залуутай, хэдэн Гондурас, хэдэн Монгол Тайваньд сурдаг талаар яриад байж байсан юм. Гондурасаас 250 гаруй оюутан байгаа гэнээ. Тэгэхээр нь би Монголоос нэг мянга гаруй байгаа гэсэн байхаа гэсэн чинь "Танай Монголчууд мөнгөтэй юм аа" гэсэн. Кк, энэ ярианаас үүдээд бодсон чинь, манайхан чинь зөндөө мөнгөтэй юм байна лээ. Энд сурч байгаа гэрээсээ мөнгө авдаг хүмүүсийн хувьд гээд бодоод үзэхэд зөндөө мөнгө Тайвань руу урсаж байна. Боловсролын байгууллага гэдэг чинь том бизнес гээд нэг хүн ярьж байсан. Тэрэн шиг боловсролын байгууллагаараа Тайвань бас нилээн мөнгө хийж байх шиг байгаа юм.
Бас нуулгүй хэлэхэд нэг ангид 30 гаруй монгол хамт сурдаг, нэг сургуульд 70 монгол сурдаг сураг ч байдаг. Сүүлийн хоёр жилийн Монгол оюутнуудын уулзалт, тэмцээнээр лав хоёр гуравхан сургуулийн багууд хоорондоо өрсөлдөөд дуусчихсан. Тэр сургуулийн 1, 2, 3-р баг гээд л гарч байсан. Тэр тэр сургуулийн спартакиад болоод өнгөрлөө гэдэг хошин яриа ч болоод байсан. Тэгэхээр зуучлуулаад л хүмүүс нэг дор бөөн бөөнөөрөө ирээд байх шиг байгаа юм. Гэхдээ мэдэхгүй ээ, тэр дотор зуучлуулалгүй ирсэн хүмүүс ч байгаа л байх.
Ер нь зуучлуулж ирэх буруу гэж байгаа юм биш л дээ, хүмүүсийн сонголтын асуудал. Гэхдээ өөрсдөө хайгаад, уншаад, жаахан хичээхэд зуучлалд мөнгө төлөхгүйгээр, дээрээс нь арай дээр сургуульд орох боломжууд байдаг шүү л гэж хэлэх гэсэн юм.
3. Ажил хийх боломж
Ажил хийх боломжтой.Сургуулийнхаа хажуугаар ажил хийдэг хүмүүс ч зөндөө байдаг. Гэхдээ голдуу зоогийн газар, хоолны газруудад ажилдаг юм шиг байна лээ. Мөн англи, хятад хэлний мэдлэгээс хамаардаг гэсэн. Хятад хэлгүй бол ажил хийх хэцүү ч гэж дуулдаж байсан. Би өөрөө ажил хийх эрхгүй болохоор нарийн сайн мэдэхгүй. Сонирхож ч байгаагүй болохоор ер нь мэдэхгүй. Ямартай ч ажил хийгээд, сураад явдаг хүмүүс байдаг.
4. Цаг агаар
Ер нь бол дулаан орон, цас байхгүй. Гэхдээ би яг одоо хөлдөж үхэх гээд сууж байна л даа кк.
Тайвань 4 улиаралтай, мөн бүс нутгуудын цаг агаар жаахан жаахан ялгаатай. Урагшлах тусмаа цаг агаар дулаахан, илүү халуун байдаг. Зун халуун бас газар хөдлөлт, тайпуунтай, намар халуун, гэхдээ жаахан сэрүүснэ, монголын зун шиг, өвөл нь зэврүүн хүйтэн, хавар нь бороотой.
Би Тайпейд амьдардаг. Тайпей зундаа мэдээж халуун, бас чийглэг. Гэхдээ хааяа нэг сэвэлзсэн салхитай, ер нь дажгүй. Харин өвөл нь хүйтэн, зэврүүн, муухай. Халаалтын систем байхгүй учраас их тухгүй. Гадаа гэртгүй хүйтэн, яг л Монголд паар зогсчихоор байр хүйтэн байдаг шиг. Тэгээд аймаар "хавирга нэвт" зэврүүн салхитай. Гэртээ даараад суух шиг тухгүй зүйл байхгүй.
Урагшлах тусмаа арай дулаахан, гэхдээ жижиг арал учраас бараг л ялгаагүй дөө. Тэгээд ирэхдээ зуны хувцаснаас гадна, хавар намрын, дулаан тэмээний ноосон хөнжил, углааш, оймс, ноолууран цамц гэх мэт дулаан хувцас бас авчрах хэрэгтэй. Өвөл нь даарна :D
6. Орчин нөхцөл
Сургалтын материал бааз, орчин нөхцөл сайтай. Дотуур байр бол сургуулиасаа болон үнээсээ хамаараад ялгаатай. Хямд үнэтэй дотуур байр байх тусмаа нөхцөл муудна, бас олуулаа амьдрах хэрэгтэй болно. Үнэ ихтэй бол нөхцөл сайжрана. Бас сургуулийн байрлалаас хамаарна. Жишээ нь Тайпейд байдаг сургуулиудын дотуур байрны өрөөнүүд жижиг, зай талбай хэмнэсэн, голдуу давхар ортой байдаг бол бусад хотуудын сургуулийн байрууд харьцангуй том, зай ихтэй байх шиг байдаг. Нийслэл, том хот гэдэг утгаараа Тайпей харьцангуй шигүү гэх юмуу, тиймэрхүү.
Бас маш аюулгүй, амар тайван. Хулгай байхгүй, цүнх мүнхээ сугандаа хавчиж санаа зовж явах шаардлагагүй. Шөнө орой ганцаараа явахад ч айх аюул байхгүй.
Гадаад орчин цэвэрхэн. Хогийн сав олон биш. Бас хогоо ангилж хаядаг, бас дахин боловсруулдаг. Дахин боловсруулалтаараа (recycling)-аараа дэлхийд нилээн дээгүүр ордог, бараг түрүүлдэг байх. Нийт хог хаягдалынхаа 50 гаруй хувийг дахин боловсруулдаг гэж байх шиг байсан.
Минийхээр Тайваний хамгийн гоё зүйл нь тээврийн хэрэгсэл, зам дэд бүтэц. Метро, автобус, галт тэрэг, хурдны галт тэрэг, дээрээс нь дугуй. Ийшээ тийшээ явах, аялах зугаалахад асуудалгүй. Маш хялбар, тухтай, тохилог, ойлгомжтой.
Хүмүүс нь их найрсаг. Маш найрсаг. Бие биенээ хүндэлдэг, тусархуу. Муу санаа, хуурах, хулгайлах гэх мэт юм байхгүй. Төөрчихвөл захийн хүн ирээд туслана (гэхдээ жаахан удаад, амьдраад, тайвань хүмүүстэй болон ангийнхантайгаа ойрхон болоод ирэхээр хэт хуурамч, багтай хүмүүс шиг сэтгэгдэл төрнө. Байнга nice байхыг хичээгээд, худлаа инээгээд байгааг нь мэдрээд ирнэ ккк. Гэхдээ энэ нэг их асуудал биш ээ. Заримдаа дургуй хүрмээр байдаг ч гэсэн its ok. Том асуудал биш).
Хоол. Хоолны сонголт бол тэгээд будаа эсвэл гоймон, хэдэн төрлийн ногоо, жаахан мах. Голдуу гахай, тахиа, үхрийн мах. Дээрээс нь далайн хоол. Хэрвээ хоол голомтгой, элдэв юм идэж чаддаггүй нтр бол дотуур байрандаа хоол хийх боломжтой эсэх, эсвэл гадуур байр хөлсөлж амьдрах уу гэдгээ сайн тооцож судлаарай. Зарим хүмүүс хоолноос болоод нилээн стрессдээд байх шиг байдаг. Манай сургуулийн Белизээс ирсэн охин лав их хэцүү байдалд орсноо хэлж байсан. Идэх хоол олдохгүй, Тайвань хоол идэж чадахгүй байна гээд.
Хамгийн сүүлд нь Тайванийг сонирхож байгаа ирж байгаа хүмүүст, сайн уншиж судлаарай, бас дулаан хувцас, тэмээний ноосон хөнжил авчраарай гэж хэлье.
PS: Асуух зүйл байвал бичээрэй. Чадлаараа хариулахад хэзээд бэлэн :D
Т. Энхбаяр
2017. 01.16
Тайвань, Тайпей
Сайн уу охион. Сурлага өндөр үү. Хүү маань Тайваньд сурахаар 2 сард явсан. Одоо Монголоос хүү рүүгээ мөнгө шилжүүлэх гэсэн юм. Яаж хамгийн бага шимтгэлтэй гуйвуулга хийх вэ? Мөн 18 настай хүүхдэд Тайвань банкны карт яаж нээлгэдэг юм бол. Хүү маань Далин хотхонд амьдарч байгаа юм аа.
ReplyDeleteСайн байна уу та. Монголоос ОУ-ын карт авч яваагүй юу? Уул нь Монгололс Union Pay юмуу, ОУ-н карт аваад явбал амар байдаг. Монголоос бол зүгээр дансанд нь мөнгө хийчихэд л болно. Харин энд бол атм-ээс уншуулаад авчихдаг. Энд бол данс нээлгэх, карттай болох амархан. Банкин дээр оюутны үнэмлэх, ARC (амьдрах зөвшөөрөл)-гаа авч очоод болчих байх. Бас сургууль, тэнхимийнх нь туслаад өгнө байхаа.
DeleteМонголоос картгүй явчихсан бол жаахан асуудалтай л юм. Гуйвуулга хийхэд шимтгэл жаахан өндөр байж магад, Western Union, money gram нтр.
Далин гэж хаана юм болоо. Хэрэгтэй зүйл гарвал залгаад асуугаарай гэж хэлээрэй, 0905804312 миний дугаар :D
sain bnu? bi odoo ahlah surguulia tugsuj baigaamaa. tgd tetgelegeer surahiig mash ih husdeg gehdee Toefl ch ymu ymr negen helnii shalgalt uguugui. odoo 4 sar garchihsan surguulid apply ntr hiihed oroitoh bhda gej bodood bn. Odoo 6 sard eyeshee uguud Muis d oroh sanaatai bna. 1r kurseesee taiwan tetgeleg avah bolomjtoi bdgin bolu? Yag yuyu burduuleh hrgtei bdgin boloo?
ReplyDeleteБи энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
ReplyDelete(1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.
Сайн байна уу?
ReplyDeleteТайваны засгийн газрын тэтгэлэг хөөцөлдөж байгаа, Монголд ирсэн үү? Уулзаад мэдээлэл авч болох болов уу? Баярлалаа