Бичнэ бичнэ гэж явсаар байгаад нэг мэдсэн бичнэ гэж бодохоо ч болих гэж байна ш дээ бараг.
Яг одоо шөнийн 03 цаг 20 минут болж байна. 12 өнгөртөл сууж хичээлээ хийчихээд, унтах гэж байснаа нэг кино олж эхлүүлээд, тэрийгээ дуусгалгүй унтахаар шийдээд, комьютерээ унтраагаад яг унтах гэж байсан чинь Вьетнамын аялал санаанд ороод, онгоцны буудал дээр анх буугаад гааль дээр баахан зогссоноо санаад кк. Гаалийн ажилтан миний пасспортыг шалгаад баахан удсан юм аа, кк, надруу нэг хараад л, пасспортыг маань нэг хараад л, зүгээр л хараад суугаад байсан, юу ч асуухгүй, бас хэлэхгүй кк, бараг 10-аад минут. Би ч дуугарахгүй, өөдөөс харахаар нь харчихаад л, хүлээгээд л, сүүлдээ инээд хүрээд, энэ одоо яагаад шалгаад байгаан бол, миний пасспортын зураг 10 жилийн сурагч байхын маань зураг болохоор өөр харагдаад байгаа юм болов уу, эсвэл намайг гэмт хэрэгтэн гэж бодоод байгаа юм болов уу гээд баахан юм бодоод, тэсэлгүй пис хийтэл инээчих гээд, инээхгүй байх гэж тэвчээд л, тэгж тэгж нэг юм "ганцаараа яваа юм уу, Вьетнамд хэд хонох вэ" гэдэг асуулт сонсоод, "Хоёулаа, гэхдээ өнөөдөр ганцаараа, манай найз маргааш Тайваниас ирнэ" гэж худлаа хэлээд :P Мэдэхгүй ээ, зүгээр л ганцаараа яваа гэж хэлмээргүй байсын. тэгэнгээ "Урангоо муу матар ирэхгүй л дээ" гэж бодоостой. Тэгээд бас Социалист Вьетнам гэсэн лаг дүрэмт хувцастай залуу намайг баахан ширтсэн талаар блогтоо бичнэ гэж бодож байснаа санаад кк. Тэгээд босоод ирлээ :D
Анх лав, онгоцны буудал нь "Вьетнамых" гэхэд ямар том юм бэ, гоё юм бэ, Монголоос илүү юм бэ гэж бодсоноо санаж байна. Ер нь фб дээрээ бичиж байсанчлан дайны үед туслаж байсан гэдгээс болоод ч юм уу, ихэнх Монголчууд Вьетнамыг нэг л хөгжилгүй, Монголоос дор байх ёстой гэсэн бодолтой шахуу байдаг. Би лав буунгуутаа л харьцуулж хараад эхлэсэн, дайн болоод ядарч байсан орон манай улстай харьцуулахад хэр хөгжиж вэ гээд.
Онгоцны буудал дээр картнаасаа мөнгө аваад, сим аваад, дугаартай, интернеттэй болоод, Uber, Grab татаж аваад такси олоод хостел руугаа явсан. Ер нь бол ганцаараа болсон эхний өдөр байсан учраас дотроо жаахан айдастай, ганцаардалтай, тэр мэдрэмжтэйгээ цуг "би чадна", "хамгийн сайхан туршлага байх болно", "яавал гэж би үхэхгүй ш дээ" гэдэг "хэт өөдрөг" хүний бодлууд дагаастай. Ер нь бол гараад шууд захын машинд сууж чадахгүй байсан л даа. Тэгээд ч шөнө буусан болохоор, найдвартай нь дээр гэж бодоод Uber-ийн машин олсон. Гэхдээ Uber ээ хүлээнгээ хүн хайж ирсэн таксины жолооч нартай яриастай, үнэ чинь өндөр байна, uber дээр тэдэн дон (Вьетнамын мөнгөн тэмдэгт) гэж байхад яахаараа ийм үнэтэй байгаан, суухгүй муухгүй гээд "хэрүүл" хийгээстэй :P ганцаараа гээд айж үхэх гэж байж аймаар тэнэг ээ, Тайландад хэрэлдсээр байгаад бараг сурчихаад Вьетнамд очсон байна лээ.
Гэхдээ миний туршлагаас харахад (аая) юм худалдаж авахдаа болон такси унаанд суухдаа ер нь үнэ, мөнгөн дээр, "хэрүүл" (яг хэрүүл ч биш л дээ bargain) хийж байхад ердөөсөө ч буруудах юм байхгүй,Тайланд, Вьетнам, Филиппинд, Ихэнх нь жуулчдыг, гадаадуудыг "шулах", ямар нэг аргаар мөнгө салгах сонирхолтой учраас жаахан ярьчихад зүгээр (зөвлөгөө дугаар 1).
Тэгээд Uber-ийн нэг залуутай замдаа чалчсаар байгаад хостелдоо очсоон. Тэр англиар ярихгүй, би Вьетнамаар ярихгүй ч гэсэн Google Translate-ийн ачаар зөндөө их юм ярьсан. Тэгээд л Ханойн гол жуулчны гудамжинд байх 8$-ийн хостелдоо очиж хоносон юм аа. Манай хостел гоё цэвэрхэн даавуутай кк. Хамгийн анхны сэтгэгдэл хөдлөл цэвэрхэн орны даавуун дээр гарч байгаа юм ккк. Би ер нь жаахан сэжигч хүн л дээ :P гэхдээ бүх зүйл дээр биш, орны даавуу, нүүр гарын алчуур гэх мэт дээр хэт сэжигч. Өөрийнх л биш бол тавгүйтээд байдаг нэг тиймэрхүү кк. Гэхдээ энэ аялалаар бол тийм байхаа бараг больсон. Маш том дэвшил.
За за би унтлаа, маргааш бүтэн хичээлтэй, орой нь Dragon boat-ийн бэлтгэлтэйгээ мартчихаж, манай дасгалжуулагч царайлаг орос залуугийн хэлснээр, Dragon boat нэг төрлийн спорт учраас бэлтгэлийг маш сериозны авч үзэх ёстой. Тиймээс би тамирчин хүний ёсоор сайн унтаж амрах хэрэгтэй (лооол).
Ямартай ч ингээд бичээд эхэлнэ гэдэг чинь том юм. Маргааш, маргааш биш бол дараа 2 дахь өдрийн хийсэн зүйлүүдээ бичнэ ээ.
Т. Энхбаяр
Тайпей
2017.04.11
04.18am :(
Т. Энхбаяр ирээдүйн өөртөө болон гэр бүл, найзууд, бас миний зарим туршлага хэрэг болж мэдэх хүмүүст зориулж бичиж байгаа ба гол нь өөрийнхөө бодол, сэтгэгдэл, мэдрэмжийг мартахгүй байх, мартлаа ч эргэж санах, бас гэр бүлдээ сонин сайханаа хуваалцах зорилготой. Олон жилийн дараа эргэж уншаад "Өө би "тэр" үед "ингэж" бодож байжээ" гэнэ байх.
Monday, April 10, 2017
Monday, March 6, 2017
Уул нь би товчхон фб статус бичиж байсын
Маргааш манай тэнхимд урилгаар ирсэн АНУ-ын Колорадо Стате их сургуулийн багшийн хичээлтэй. Уул нь даалгавараа хийж папер унших ёстой байтал багшийнхаа талаар хайлт хийгээстэй, судлаастай. Тэгсэн чинь хорин таван хуудас сивитэй байвал яах уу? Хийсэн, бүтээсэн бүх зүйлээ, ном, судалгааны ажил, хэвлүүлсэн өгүүллүүдээс гадна хэн хэний зөвлөхөөр ажилласан, хэдий хэмжээний судалгааны санхүүжилт авсан гээд бүх зүйл нь байна аа. Мундаг пропессор байна, энэ боломжийг ашиглаад сайн сурна аа, хичээлээ сайн хийнэ ээ.
Гэж бодоод л баясаж байтал Монголд одоо болтол Монки (Monkey) ашиглаж байгааг мэдэж гутараастай. Хамаатны дүү баахан сарзайсан юм явуулаад энийг яаж ойлгох уу гэнээ :( Дүүгийн маань мэдэхгүй байх нь зөв ш дээ, би ч оюутан байхдаа хэрэглэж байгаагүй аль эртний юм чинь. Гэхдээ энэ нь хүмүүс одоо хүртэл хэрэглээд байгааг илэрхийлээд байгаа болохоор... ёооё нээрээ яамаар ч юмбдээ, гэж бодох юмөө.
Ингээд хуучны юм, технологийн хурд гээд бодсон чинь бас нэг юм бичмээр санагдчихлаа. Өнөөдөр би Тайвань Тех (NTUST) дээр нэг хичээлд нэг цаг суусан юм. Зүгээр багшийг нь шалгасын :P (багш шалгадаг лаг тэ :P)
Юу болсон бэ гэхээр миний сонгосон нэг хичээл маань оюутнуудын тоо хүрэлцээгүйгээс болж цуцлагдаад, тэгээд надад нэг хичээл хэрэгтэй байсан юм. Тэгээд манай тэнхимээс сонгох "олигтой" хичээл олддоггүй, тиймээс Тайвань Тех -ээс лаг сонирхолтой нэртэй нэг хичээл авах гэж байсан юм. Management Decision Making гэдэг нэртэй. Тэгээд тэрийгээ өнгөрсөн долоо хоногт систем дээр сонгочихоод багш руу нь силабус (syllabus) асууж мэйл бичсэн чинь аймаар бүдүүлэг хариу аваад. "Битгий сонго, өөрийнхөө тэнхимээс сонго, яагаад гэдгийг нь тайлбарлаж чадахгүй" гээд. Шоконд ороод, бас профессор хүн ийм мэйл бичдэгээ гэж бодоод, гайхаад. Би хичээлийг нь аваагүй л дээ, гэхдээ зүгээр ямар профессор тийм имэйл бичдэгийг харах гэж өнөөдөр хичээлд нь очсон юм (Яадын угаасаа). Тэгсэн чинь лаг хятад аялгатай англи хэлтэй, "дундаж" Тайвань профессорууд ямар байдаг нэг тиймэрхүү. Тэгээд хичээл нь дандаа кейс стади. Яахав кэйс нь Харвард Бизнес Кейс л дээ. Гэхдээ дээр үеийн кейсүүд. 2002, 2004 оны. Тэгээд тэр кейс дээр нь тухайн үед гар утас бүх хүнд байгаагүй, компьютер хүрэлцээтэй биш, интернэтийн хурд удаан, модем ашигладаг байсан гээд л. Тэгээд оюутнууд тухайн үеийн нөхцөл байдалд тохируулж, шийдэл санаагаа хэлэх ёстой. Яахав ямар үед ямар шийдвэр гаргах уу гээд хичээлтэйгээ уялдах л байх. Гэхдээ бид нар яагаад хэзээ ч эргэж ирэхгүй тэр цаг хугацааны талаар, тухайн үеийн нөхцөл байдлын талаар бодох ёстой юм бэ. Харин ч одоогийн хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байгаа энэ үед хэрхэн шийдвэр гаргах, ирээдүйн хандлага, нөхцөл байдлаа үнэлэх зэрэг асуудалтай орчин үеийн кэйсүүд байвал сонирхолтой байх байсан. Даанч шал дээр үеийн юм яриад, имэйлд нь уурлачихсан байгаа миний уурыг нэмж хүргээд, ккк. Тэгээд нэг тиймэрхүү.
Ингээд бичээд байхаар лаг олон бодол, санаанууд толгойд орж ирээд байна аа кк. Би удахгүй одоогийн бизнесийн болон ажлын байрны орчин яагаад ийм тогтворгүй, тодорхойгүй байгаа болон өөрийгөө хөгжүүлэх нь яагаад маш чухал вэ гэдэг талаар өөрийнхөө дипломтойгоо болон үзсэн Coursera курстэйгээ холбож бичнэ ээ.
Аа бас Ресүмэ (Resume), Сиви (CV) хоёрын ялгаа болон одоогийн тренд болоод байгаа скил ресүмэгийн талаар уншсан дуулснаа бичнэ гээд бодчихсон байгаа.
Жич: Багшийгаа шүүсэнд, шалгасанд, "дундаж" гэж хэлсэнд, бас "олигтой" хичээлгүй гэж тэнхимээ муулсанд уучлаарай. Минийхээр л тийм санагдсан болохоор тэр шүү, бусдаар олон оюутнууд тэр багшийг сонгож байгаа, тэр хичээлүүдийг үзэж байгаа. Бас надаар шүүлгүүлээд л сууж байдаг багш, тэнхим гэж юу байхав. Гэхдээ боловсролын байгууллага нэг төрлийн бизнес учраас, төлбөрөө төлж байгаа хүн сонгох эрхтэй. Бас орчин үеийн оюутнууд иймэрхүү "айхтар" болчихсон ба энэ хирээрээ дээд боловсролын болон багш нарын чанар сайжрах ёстой л доо, онолын хувьд :P(Би төлдөггүй ч гэсэн, миний төлбөрийг ICDF сургуульд төлдөг. Тийм болохоор би төлбөрөө өөрөө төлсөн хүн шиг байх эрхтэй, гээд өөрийгөө өмөөрчихөж байгаан :D)

2017.03.06
Wednesday, March 1, 2017
Улс төр болон дипломат харилцааны талаар, би мэдэхгүй л дээ, гэхдээ л...
Удаан хугацаанд амарч зугаалсны эцэст өнөөдрөөс л нэг юм хичээлдээ орж, оюутан гэдгээ мэдэрч байна л даа :D Гэхдээ хичээлийн талаар бичихгүй ээ, өнөөдөр олж мэдсэн мэдээллээ хуваалцах гэсэн юм.
Манай тэтгэлгээр (ICDF) сурдаг Сао Томе Принсипэ (Sao Tome and Principe) гээд улсын охин Бээжин явсныг олж дуулаад аа. Яасан гэсэн чинь, саяхан тэдний улс Тайваньтай дипломат харилцаагаа салгаад, Хятадтай дипломат харилцаа тогтоосон юм. Сонссон бол, Хятад гадаад харилцаандаа 3 том амжилт гаргасны нэгээр тодроод яригдаад байсан асуудал л даа. Манайд Далай ламын айлчлалаас болж асуудал үүсгээд, дахиж урихгүй гэсэн амлалт авсан нь өөр нэг амжилт нь болоод байсан даа. Санаж байгаа байх тэ.
За тэгээд юу болсон бэ гэхээр Сао Томе Принсипэ улсаас ирж суралцаж байгаа оюутнуудын тэтгэлгийг Taiwan ICDF шууд цуцлаад, тэрийгээ хэлэхгүй байж байгаад нэг л өдөр Бээжин явах онгоцны билет нь хүрээд ирсэн гэнээ. Тэгээд манай тэр охин хоёр хоногт хамаг юмаа бэлдээд Хятадад сурах гээд Бээжин нисчихэж ээ.
Тайвань тэтгэлэг өгөхөө зогсоочихсон чинь, Хятад шууд тэтгэлэг өгөөд сургах гээд аваад явчихсан байна. Тэгээд одоо шинэ дотуур байранд, бүх зүйл нь шинэ өрөөнд хоёулахнаа орсон байгаа гэнэ ээ. Сургууль мургууль яаж байгааг нь мэдсэнгүй. Бодвол улсын бодлого болохоор нэг сайн сургуульдаа шууд оруулчих байх л даа.
За тэгээд энэ постоороо юу хэлэх гэсэн бэ гэхээр Хятадын бодлого гэж их айхтар юм, бас гадаад харилцаа, улс төр гэдэг хүмүүсийн амьдралд шууд нөлөөлж болохоор байна. Мөн ийм айхтар хөрштэй гэдгээ бид сайн ойлгох ёстой юм байна.
Нэмэлтээр, Сао Томе Принсипэ бол Африкийн их жижигхээн арал улс. Өнгөрсөн жил соёлын арга хэмжээнд нь очиход их сайхан соёл уламжлалтай, бас их гоё хоолтой орон байна билээ. Кофе, какоагоороо алдартай нэг тийм хөгжиж байгаа жижиг улс. Бас 60 мянган хүн амтай, тэрнийх нь 6 мянга нь Португалд амьдардаг, 60 нь Тайваньд амьдардаг гэж байсан, би буруу санаагүй бол. Дэлхийн хамгийн алдартай шоколадыг тэдний какаогоор хийдэг гэсээн.
Мөн, Хятад, Африкийн орнуудтай харилцах харилцаагаа идэвхтэйгээр өргөжүүлсээр байгаа. Тайвань мөн адил хичээж, Африкийн орнуудад тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ч тэр нь хоол хүнс, төсөл хөтөлбөр зэргээр хэмжигддэг. Харин Хятад дэд бүтэц, зам харилцаанд нь хөрөнгө оруулаад, бүтээн байгуулалт хийж өгдөг. Тийм биет тусламж үзүүлдэг учраас тухайн орнууд Хятадад илүү талтай байдаг талаар Кенид явж байхдаа ч билүү, хаана ч билээ сонссон санагдаж байна.
Ер нь Хятад "бүгдийг авахыг" хичээж байгааг хүн болгон мэдэж байгаа, үүнийгээ хэрэгжүүлэхэд нь "мөнгө ихтэй" нь ч нөлөөлдөг биз ээ.
Т. Энхбаяр
2017.03.01

Sunday, February 5, 2017
Ажил хийсэн нь :D
Саяхан л ажил хийх эрхгүй, хайж үзээгүй гээд биччихээд байсан чинь ажилтай болоод ажил хийгээд үзчихлээ, Тайваньд. Өчигдөр ажлаа дуусгаад, цалин аваад, сайхан байна өө.
Өвлийн амралт эхлээд удаагүй байсан чинь гэнэт ажлын санал хүлээж аваад аа.Нэг өдөр нэг танихгүй охин (одоо бол таньдаг болсон л доо) фб-р мессеж бичээд :D "Амралтаараа буцах уу, буцахгүй бол ажил хийх үү" гээд. Кк, тэгээд л би ажилтай болж, амьдралдаа анх удаа зөөгч хийж үзсэн юмаа гэж :D
Ер нь бол би ажил хийх эрхгүй, тэтгэлгээс зөвшөөрдөггүй болохоор ажил хайж үзээгүй, хийе гэж зорьж байгаагүй. Гэхдээ л Тайваньд ажил хийж үзэх юмсан, ямар байдаг бол гэж бодож байсан. Бас ажил хичээлээ зэрэг амжуулдаг хүмүүсийг хараад бахархдаг, бас ядарч байгааг нь бодохоор сэтгэл өвддөг ч гэсэн, би байсан бол яах байсан бол, ингэж чадах болов уу гэж бас бодож байсаан, кк. Тэгээд хүсэл маань биелэж хууль бус ч гэсэн ажиллаад үзчихлээ, ажил хичээл гэж зэрэг гүйгээгүй ч гэсэн, сурахын тулд ажиллах хэрэгтэй найзуудынхаа зовлонг зах зухаас нь ч болтугай ойлгосоон. Тэгээд хоёр долоо хоног зөөгч хийх хугацаандаа юу бодсоноо бас ойлгосоноо бичихээр шийдлээ л дээ.
Зөөгч гэдэг нь хүмүүсийн захиалсан хоолыг хүргэж өгөх, ширээ цэвэрлэх, зоогийн газраа цэвэрлэх, арчих, шүүрдэх, угаах, эмхлэх, цэгцлэх гэх мэт бүх л төрлийн ажил хийнэ, өдөржин зогсоо зайгүй хөдлөнө, явна. Суухгүй кк. Ямартай ч өдөр бүр өглөөний 9:30 аас оройны 9:30 хүртэл ажиллах их хялбархан байгаагүй ч маш олон давуу талтай байлаа.
1. Үнэгүй фитнесс (ямар ч байсан би 2кг турсан байхаа, хаха)
2. Цалин (Мэдээж мөнгө чухал, миний аялалд маш нэмэртэй, би цалингаараа аялалын цүнх, гутал, бас гоё камер авсан. Бас хүмүүсийг пийваар дайлсан :P)
3. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөсөн (Хэрвээ би энэ ажлыг хийгээгүй байсан бол үд болтол унтаад, өдөржин кино үзэж л амралтаа өнгөрөөх байсан (for sure :P))
4. Амьдралын туршлага хуримтлуулсан. Зөөгч хийж үзнэ, ресторанд ажиллана гэдэг чинь туршлага, бас дурсамж.
5. Ажиглалт хийсэн. Хүний нөөцийн ажилтны нүдээр харахыг хичээсэн. Ажилчдын болон ажил олгогчийн тус тусын байр суурь, хандлага болон харилцааг анзаарахыг хичээсэн. Ажилтны ч, мөн ажил олгогчийн ч нүдээр асуудлыг харахыг хичээсэн. Энэ бас их сонирхолтой байсан.
6. За хамгийн чухал нь би энэ дэлхийн маш өчүүхэн жижиг хэсэг гэдгээ мэдэрсэн, ойлгож авсан, мөн өөртөө байгаа зүйлд талархалтай хандаж, сэтгэл хангалуун байх ёстойг ойлгосон.
Жишээ нь би мөнгөнд санаа зовохгүйгээр сурах боломжтой байна, бүр намайг сурсны төлөө мөнгө өгч байна. Тэгтэл бид нар заримдаа гомдоллодог, дотуур байр ийм байна, тийм байна, сургууль ийм байна, тэгсэнгүй, ингэсэнгүй, гээд л.
Бас нэг зүйл нь би зөөгч хийгээд, Тайваний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжаад, хоёр долоо хоног ажиллаад авч байгаа цалин маань Монголд "гайгүй" компанид "гайгүй" сайн ажилд сар ажиллах цалингаас илүү байна. Тэгээд бодлоо л доо, энэ бол Монгол залуучууд гадагшаа явж байгаагийн гол шалтгаан. Харамсмаар. Олон инженер, эмч, багш мэргэжилтэй хүмүүс "хар ажил", биеийн хүчний ажил хийхээр гадагшаа явж байна. Монголд оюуны ажил хийж байсан хүмүүс гадаад оронд очоод биеийн хүчний ажил хийгээд ирэхээр юу боддог бол, өөртэйгөө зөрчилддөг болов уу, дотоод зөрчил нь амьдралд нь, сэтгэл ханамж, аз жаргалд нь яаж нөлөөлдөг бол гэж бодогдсон.
Гэхдээ зөвхөн Монголчууд ч биш өөр орны хүмүүс ч бас энд тэнд ажиллаж амьдарч байна, сайхан амьдралын төлөө өөр өөрийнхөөрөө л тэмцэж байна. Манай ресторанд нэг Индонез эмэгтэй угаагчаар ажилладаг. Хальт сонсох нь ээ 30 настай, 3 настай охинтой. Тэгээд өдөр бүр, өглөөнөөс орой хүртэл аяга угаагаад, олсон мөнгөө гэрлүүгээ, хүүхэд рүүгээ явуулдаг. Бодохоор, хүүхдийнхээ ирээдүйн төлөө, сайн сайхан амьдралынх нь төлөө л ингэж хүний газар, өглөөнөөс орой хүртэл ажиллаж байгаа байх. Нөгөө бодлын хүүхдийнхаа төлөө ажиллаж байгаа ч гэсэн, хүүхдийнхээ хэрхэн өсөж торниж байгааг харахгүй, хамт байхгүй гэхээр харамсмаар. Бас өдөр бүр нэг газар, нэг ижил юм хийгээд хайран залуу нас нь ямар ч адал явдалгүй, нийгмийн амьдралгүй өнгөрөөд ч байгаа юм шиг санагдсан. Гэхдээ би л хальт хараад л ингэж бодож байгаа болохоос тэр хүний хувьд амьдралын баяр баяслаа өөр зүйлүүдээс авдаг байж болно л доо.
Тиймээс хүн өөртөө байгаа зүйлдээ талархах, харьцангуй азтай төрснөө мэдэх, тэрэндээ баяр баясалтай байх ёстой юм билээ, ингэмээр байна, тэгмээр байна, энэ ч болохгүй, тэр ч болохгүй байна гээд гомдоллож байхын оронд өөртөө байгаа боломжуудыг үнэлэж сурах, тэрэндээ баясаж байх хэрэгтэй санагдсан.
7. Ёстой мундаг хоёр Монгол охинтой найз болсон. Хүн яаж байнга тийм зөв, зөөлхөн, сайхан сэтгэлтэй байдгийг хараад биширсээн. Бас халамжлуулаад л, яг нэг эмээ, ээж юм шиг, бүх зүйл дээр туслаад, зааж өгөөд, бас ядарч байна уу, амарчих, хоолоо ид гээд л. Ёстой хөөрхөн
8. Үнэгүй хоол :D
9. Хятад хэлний үнэгүй курс (сонсгол бол гайгүй сайжирсан гэж бодож байгаа) гэх мэт олон давуу талтай ажил байлаа.
Миний хувьд үнэхээр сайхан туршлага байж чадлаа. Гэхдээ "ядарч байна, зүдэрч байна, хумс, хуруу минь аймаар болж байна, ингэлээ тэглээ бла бла гээд л гоншигносоон, гоншигносон ккк, хааяаа хүнд чинь бас гомдоллох, гонгигонох хэрэгцээ байдаг юм нтр :P
Гомдоллоход минь сонсож өгсөн, санаа тавьсан, бас загнаж өгсөн хүмүүст их баярлалаа :D
Т. Энхбаяр
2017.02.05
Тайвань, Тайпей

Monday, January 16, 2017
Тайваньд суралцах талаар
Миний блогийн цөөн уншигчдын маань нэг Тайваньд суралцах талаар, цаг агаар, орчин нөхцлийн талаар бичээч гэсээн. Тэгээд тэр хүнд зориулж бичихээр шийдлээ :D
Сургуулийн тэтгэлэг, нөхцөл, зуучлалын байгууллага, ажил хийх болон олдох боломж, цаг агаар, хүмүүс, орчны талаар өөрийнхөө анзаарсан, дүгнэсэн, бас олж мэдсэн зүйлүүдээ бичлээ. Хэрэг болно байх гэж найдаж байна.
1. Тэтгэлэг
Тэтгэлэгүүд олон янз бий, улсын, олон улсын байгууллагын мөн сургууль бүр өөрсдийн тэтгэлэгтэй. Сургуулийн тэтгэлгүүд бас ялгаатай. Тиймээс сонирхож байгаа сургуулиа сайн судлах хэрэгтэй гэж хамгийн түрүүнд хэлмээр байна.
Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газраар зарлагддаг гурван гол тэтгэлэг бий (миний мэдэхийн). Тэдгээрийн нэг нь миний авсан Taiwan ICDF-ийн тэтгэлэг. Энэ бол бүрэн тэтгэлэг, онгоцны тийз, сургалтын төлбөр, дотуур байр, сарын стипент, даатгал гээд бүгд ордог. Нөгөөх нь Тайваний засгийн газрын тэтгэлэг, сургалтын төлбар, тэгээд сар бүр 20,000 тайвань долларын тэтгэлэг аваад амьдрах зардалаа өөрөө төлөх ёстой. Нөгөөх нь Хятад хэл сурах хүмүүст зориулсан тэтгэлэг байдаг. Энэ тэтгэлгүүдийг авсан хүмүүст бол асуудал ер нь гарахгүй. Над шиг "жаргалтай мангар бацаан" гэдэг ангилалд ороод, элдэв юманд санаа зовохгүй сураад төгсөх боломжтой.
Харин сургуулийн тэтгэлгүүдийн хувьд Тайваний сургууль бүр өөрийн гэсэн тэтгэлэгтэй. Шинэ оюутан татах, элсүүлэх бодлогынх нь нэг хэсэг учраас сургуулиасаа хамаараад нөхцөл, тэтгэлгийн хэмжээ ялгаатай. Бүрэн, хагас гэх мэт олон төрөлтэй.
Жишээ нь манай сургууль гэхэд хэд хэдэн төрлийн тэтгэлэгтэй. Хамгийн боломжийн, сайн нь сар бүр 15,000 тайвань доллар авах. Энэ мөнгөөр төлбөрөө, бусад бүх зардалаа төлнө. Энэ тэтгэлгийг авсан хүмүүс ерөнхийдөө өөрсдийгөө болгоод амьдраад сураад байх боломжтой. Хамгийн гол асуудал нь энэ тэтгэлгийг зөвхөн шинэ элсэгчдэд л өгдөг. Тиймээс дараагийн жил тэтгэлэг олдох магадлал маш бага, бараг боломжгүй. Тиймээс 2 дахь жилдээ мөнгөний асуудалд орох эрсдэлтэй. Энэ тэтгэлгийн гол зорилго ч гэсэн хүмүүсийг татах учраас хуучин оюутанд өгдөггүй, хичнээн онц сурсан ч магадлал багатай. Тэгээд нэг жил сурчихсан хүмүүс дахиад нэг жил яаж ийж байгаад тэсэх хэрэгтэй болдог. Сургалтын төлбөрийн 100%, 50% гэх мэт тэтгэлэг байгаа. Гэхдээ амьдрах зардал гээд бас л мөнгө хэрэгтэй болох учраас мөнгөнөөс болж сэтгэл санааны хямралд орох, цаашлаад сургуулиа хаях гэх мэт асуудал гарах боломжтой. Нэг жил болчихоод хаяад явах хэцүү, тэгээд суръя гэхээр төлбөр гэдэг асуудалтай болоод хэцүү байдалд орох тохиолдол байдаг.
Гэхдээ энэ бол зөвхөн манай сургуулийн жишээ. Тайвань Тех (NTUST)-ийн хувьд сургалтын төлбөрөөс чөлөөлөөд, сар бүр 10000ntd (бүрэн тэтгэлэг), эсвэл 8000ntd (хагас тэтгэлэг) стипент хоёр жилийн турш авах боломжтой байдаг. Гэхдээ тэтгэлэг авах эсэх нь тухайн семестерийн дүнгээс хамаарах учраас онц сураад байвал тэтгэлгээ аваад мөнгөний асуудал багатай сураад төгсөх бүрэн боломжтой.
Гэх мэт сургууль бүрээсээ хамаараад ялгаатай учраас ирэхээсээ өмнө сургуулийнхаа талаар болон тэтгэлгийнхээ талаар сайн судлах хэрэгтэй.
2. Зуучлалын байгууллагууд болон зуучлуулах талаар
Уучлаарай, шулуухан хэлэхэд энэ бол цэвэр мөнгөө үрж ядсан, бас өөрөө мэдээлэл хайгаад үзчих чадваргүй хүмүүсийн хийдэг ажил :P Сургуулийн сургалтын төлбөрийн 50%, 100%-ийн тэтгэлэг авах маш амархан. Ранк багатай, "хөдөөний" сургуулиудад бүр ч амархан. Тайваний сургуулиудад элсэгчдийн тоо буурсантай холбоотойгоор сургуулиуд гадаад оюутан авах сонирхол асар өндөртэй байгаа. Тиймээс сургуулиуд тэтгэлэг ихээр санал болгож байгаа, ялангуяа эхний жил. (Энд 2015-2016 онд нийт 151 хөтөлбөр ямарч элсэлт аваагүй талаар, мөн оюутнуудын тоо буурсан талаарх мэдээ байгаа)
Тиймээс, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, сургуулийн тэтгэлэг авах ХЭЦҮҮ БИШ, материалаа бүрдүүлээд, сургуулийн тэтгэлэгийн хүсэлтийг давхар бөглөчихөд ер нь өгчихнө дөө.
Зуучлалын байгууллага ярьсан дээр, манай нэг таньдаг хүн 2000usd төлсөн байсан. Зүгээр нэг сургуульд материалыг нь бүрдүүлж явуулахаад хариу авахын төлөө ш дээ. Эхэнд нь 1000usd хариу гарсны дараа дахиад 1000usd. Хайран мөнгө. Гэхдээ мөнгөтэй хүмүүсийн хувьд асуудал биш байх л даа. Их л хөнгөлөлт гэж харагдаж байгаа байх. Хөнгөлөлт мөн ч гэлээ, өөрсдөө материалаа явуулчихад авчих л хөнгөлөлт.
Гэхдээ зарим зуучлалын байгууллагууд сургуулиудтай хамтын ажиллагаатай, тохиролцоотой байх шиг байгаа юм. Гэхдээ тэр сургуулиуд нь тийм ч сайн сургуулиуд биш. Зуучлал хийж байгаа хүмүүсийн хувьд их сайхан бизнес ч юм уу гэж бодсон. Би бас ийм бизнес хиймээр ч юм шиг санагдсан, ккк.
Дээр ангийнхаа Гондурас залуутай, хэдэн Гондурас, хэдэн Монгол Тайваньд сурдаг талаар яриад байж байсан юм. Гондурасаас 250 гаруй оюутан байгаа гэнээ. Тэгэхээр нь би Монголоос нэг мянга гаруй байгаа гэсэн байхаа гэсэн чинь "Танай Монголчууд мөнгөтэй юм аа" гэсэн. Кк, энэ ярианаас үүдээд бодсон чинь, манайхан чинь зөндөө мөнгөтэй юм байна лээ. Энд сурч байгаа гэрээсээ мөнгө авдаг хүмүүсийн хувьд гээд бодоод үзэхэд зөндөө мөнгө Тайвань руу урсаж байна. Боловсролын байгууллага гэдэг чинь том бизнес гээд нэг хүн ярьж байсан. Тэрэн шиг боловсролын байгууллагаараа Тайвань бас нилээн мөнгө хийж байх шиг байгаа юм.
Бас нуулгүй хэлэхэд нэг ангид 30 гаруй монгол хамт сурдаг, нэг сургуульд 70 монгол сурдаг сураг ч байдаг. Сүүлийн хоёр жилийн Монгол оюутнуудын уулзалт, тэмцээнээр лав хоёр гуравхан сургуулийн багууд хоорондоо өрсөлдөөд дуусчихсан. Тэр сургуулийн 1, 2, 3-р баг гээд л гарч байсан. Тэр тэр сургуулийн спартакиад болоод өнгөрлөө гэдэг хошин яриа ч болоод байсан. Тэгэхээр зуучлуулаад л хүмүүс нэг дор бөөн бөөнөөрөө ирээд байх шиг байгаа юм. Гэхдээ мэдэхгүй ээ, тэр дотор зуучлуулалгүй ирсэн хүмүүс ч байгаа л байх.
Ер нь зуучлуулж ирэх буруу гэж байгаа юм биш л дээ, хүмүүсийн сонголтын асуудал. Гэхдээ өөрсдөө хайгаад, уншаад, жаахан хичээхэд зуучлалд мөнгө төлөхгүйгээр, дээрээс нь арай дээр сургуульд орох боломжууд байдаг шүү л гэж хэлэх гэсэн юм.
3. Ажил хийх боломж
Ажил хийх боломжтой.Сургуулийнхаа хажуугаар ажил хийдэг хүмүүс ч зөндөө байдаг. Гэхдээ голдуу зоогийн газар, хоолны газруудад ажилдаг юм шиг байна лээ. Мөн англи, хятад хэлний мэдлэгээс хамаардаг гэсэн. Хятад хэлгүй бол ажил хийх хэцүү ч гэж дуулдаж байсан. Би өөрөө ажил хийх эрхгүй болохоор нарийн сайн мэдэхгүй. Сонирхож ч байгаагүй болохоор ер нь мэдэхгүй. Ямартай ч ажил хийгээд, сураад явдаг хүмүүс байдаг.
4. Цаг агаар
Ер нь бол дулаан орон, цас байхгүй. Гэхдээ би яг одоо хөлдөж үхэх гээд сууж байна л даа кк.
Тайвань 4 улиаралтай, мөн бүс нутгуудын цаг агаар жаахан жаахан ялгаатай. Урагшлах тусмаа цаг агаар дулаахан, илүү халуун байдаг. Зун халуун бас газар хөдлөлт, тайпуунтай, намар халуун, гэхдээ жаахан сэрүүснэ, монголын зун шиг, өвөл нь зэврүүн хүйтэн, хавар нь бороотой.
Би Тайпейд амьдардаг. Тайпей зундаа мэдээж халуун, бас чийглэг. Гэхдээ хааяа нэг сэвэлзсэн салхитай, ер нь дажгүй. Харин өвөл нь хүйтэн, зэврүүн, муухай. Халаалтын систем байхгүй учраас их тухгүй. Гадаа гэртгүй хүйтэн, яг л Монголд паар зогсчихоор байр хүйтэн байдаг шиг. Тэгээд аймаар "хавирга нэвт" зэврүүн салхитай. Гэртээ даараад суух шиг тухгүй зүйл байхгүй.
Урагшлах тусмаа арай дулаахан, гэхдээ жижиг арал учраас бараг л ялгаагүй дөө. Тэгээд ирэхдээ зуны хувцаснаас гадна, хавар намрын, дулаан тэмээний ноосон хөнжил, углааш, оймс, ноолууран цамц гэх мэт дулаан хувцас бас авчрах хэрэгтэй. Өвөл нь даарна :D
6. Орчин нөхцөл
Сургалтын материал бааз, орчин нөхцөл сайтай. Дотуур байр бол сургуулиасаа болон үнээсээ хамаараад ялгаатай. Хямд үнэтэй дотуур байр байх тусмаа нөхцөл муудна, бас олуулаа амьдрах хэрэгтэй болно. Үнэ ихтэй бол нөхцөл сайжрана. Бас сургуулийн байрлалаас хамаарна. Жишээ нь Тайпейд байдаг сургуулиудын дотуур байрны өрөөнүүд жижиг, зай талбай хэмнэсэн, голдуу давхар ортой байдаг бол бусад хотуудын сургуулийн байрууд харьцангуй том, зай ихтэй байх шиг байдаг. Нийслэл, том хот гэдэг утгаараа Тайпей харьцангуй шигүү гэх юмуу, тиймэрхүү.
Бас маш аюулгүй, амар тайван. Хулгай байхгүй, цүнх мүнхээ сугандаа хавчиж санаа зовж явах шаардлагагүй. Шөнө орой ганцаараа явахад ч айх аюул байхгүй.
Гадаад орчин цэвэрхэн. Хогийн сав олон биш. Бас хогоо ангилж хаядаг, бас дахин боловсруулдаг. Дахин боловсруулалтаараа (recycling)-аараа дэлхийд нилээн дээгүүр ордог, бараг түрүүлдэг байх. Нийт хог хаягдалынхаа 50 гаруй хувийг дахин боловсруулдаг гэж байх шиг байсан.
Минийхээр Тайваний хамгийн гоё зүйл нь тээврийн хэрэгсэл, зам дэд бүтэц. Метро, автобус, галт тэрэг, хурдны галт тэрэг, дээрээс нь дугуй. Ийшээ тийшээ явах, аялах зугаалахад асуудалгүй. Маш хялбар, тухтай, тохилог, ойлгомжтой.
Хүмүүс нь их найрсаг. Маш найрсаг. Бие биенээ хүндэлдэг, тусархуу. Муу санаа, хуурах, хулгайлах гэх мэт юм байхгүй. Төөрчихвөл захийн хүн ирээд туслана (гэхдээ жаахан удаад, амьдраад, тайвань хүмүүстэй болон ангийнхантайгаа ойрхон болоод ирэхээр хэт хуурамч, багтай хүмүүс шиг сэтгэгдэл төрнө. Байнга nice байхыг хичээгээд, худлаа инээгээд байгааг нь мэдрээд ирнэ ккк. Гэхдээ энэ нэг их асуудал биш ээ. Заримдаа дургуй хүрмээр байдаг ч гэсэн its ok. Том асуудал биш).
Хоол. Хоолны сонголт бол тэгээд будаа эсвэл гоймон, хэдэн төрлийн ногоо, жаахан мах. Голдуу гахай, тахиа, үхрийн мах. Дээрээс нь далайн хоол. Хэрвээ хоол голомтгой, элдэв юм идэж чаддаггүй нтр бол дотуур байрандаа хоол хийх боломжтой эсэх, эсвэл гадуур байр хөлсөлж амьдрах уу гэдгээ сайн тооцож судлаарай. Зарим хүмүүс хоолноос болоод нилээн стрессдээд байх шиг байдаг. Манай сургуулийн Белизээс ирсэн охин лав их хэцүү байдалд орсноо хэлж байсан. Идэх хоол олдохгүй, Тайвань хоол идэж чадахгүй байна гээд.
Хамгийн сүүлд нь Тайванийг сонирхож байгаа ирж байгаа хүмүүст, сайн уншиж судлаарай, бас дулаан хувцас, тэмээний ноосон хөнжил авчраарай гэж хэлье.
PS: Асуух зүйл байвал бичээрэй. Чадлаараа хариулахад хэзээд бэлэн :D
Т. Энхбаяр
2017. 01.16

Subscribe to:
Posts (Atom)